“Miss tourism queen of the year international” тэмцээний “Шилдэг гүйцэтгэлтэй авьяаслаг мисс” шагналт Э.Амаржаргалыг манай уншигчид “Тусгай салаа” олон ангит киноны Анужин, Ялагдашгүй киноны Аслис дүрээр нь сайн танина. Тэрбээр энэ сард Итали улсад болсон “Мисс моторс интернэйшнл” олон улсын тэмцээнд амжилттай оролцсон билээ.
/Итали улсад зохиогдсон “Мисс моторс интернэйшнл” олон улсын тэмцээнд/