ФОТО: Ирина Шейк ба түүний охины загварлаг зугаалга

Ирина Шейк, Брэдли Купер нарын охин Леягийн өхөөрдөм байдал, ээж шигээ загварлаг хувцаслалт нь олны хайрыг татдаг. Дөрвөн настай Лея охин сошиалд олон мянган дэмжигчтэй болжээ.

Түүний ээжтэйгээ хамт гадуур яваа өхөөрдөм зургуудаас сонирхъё. Загварлаг юм аа, ээж охин хоёр.


Анхны үдэшлэг

Ирина, Брэдли нар Лея охиныхоо анхны Halloween-ийг тэмдэглэхээр гарч яваа нь.

“Ээж ээ, шилээ авчих”

Ирина, Брэдли нар салсан ч охиноо хамтран өсгөдөг. Модель ээжийгээ завгүй үед Лея охин аав дээрээ байдаг аж.

Спортлог охин

Лея охиныг явж эхэлсэн цагаас нь хойш ээж нь түүнтэй хөлбөмбөг тогложээ.

Дүрсгүй охин

Ирина Шейк охинтойгоо хамт гадуур зугаалах, дэлгүүр орох гээд бүгдийг хийдэг.

“Том охин”

Өсөж том болж буй охиноо Ирина Шейк тэвэрч явахад хүнд болсон тул тэргэн дээр нь түрж явдаг. Лея гэрэл зурагчдыг хараад заримдаа зураг авахуулахад тохиромжтой үе биш гэдгээ энэхүү царайгаараа илэрхийлдэг.

Загварын хослол

Ээжтэйгээ ижилхэн шилээр гангарсан Лея охин зугаалж явна.


ФОТО: Ирина Шейк ба түүний охины загварлаг зугаалга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.