“Samsung”-ийн өв залгамжлагч БНСУ-ын хамгийн чинээлэг хувьцаа эзэмшигч болжээ

unnamed

“Samsung Electronics” компанийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён таалал төгссөн эцгийнхээ хөрөнгийг өвлөн авснаар БНСУ-ын хамгийн чинээлэг хувьцаа эзэмшигч боллоо гэж Солонгосын “CXO Institute” судалгааны байгууллага мэдээлсэн байна.

Мөн Ли Жэ Ёны ээж, хоёр охин дүү нь хамгийн чинээлэг хувьцаа эзэмшигчдийн жагсаалтын 2-4 дүгээр байрт бичигдэж байна. Харин “Kakao” нийгмийн сүлжээний хавсралтыг эзэмшдэг “Kakao” корпорацын үүсгэн байгуулагч, тэргүүн Ким Бём Су тавдугаар байр луу ухарчээ.

Өнгөрсөн баасан гаргийн байдлаар Ли Жэ Ёны хувьцаа 15.62 их наяд воноор /14 тэрбум ам.доллар/ үнэлэгдэж байсан нь БНСУ-ын нэр нөлөө бүхий гэр бүлүүдийн хяналтад байдаг 60 компанийн 90 орчим гишүүн дундаа хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Түүний хөрөнгө сарын өмнөхөөс 7 их наяд гаруй воноор өссөн байна. Ли Жэ Ён өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр “Life Insurance” компанийн хувьцааны 10 орчим хувь болон “Samsung Group” компанийн хувьцааг эцгээсээ өвлөн авчээ.


“Samsung”-ийн өв залгамжлагч БНСУ-ын хамгийн чинээлэг хувьцаа эзэмшигч болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.