2022-06-26 13:16
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонин хачин

Цар тахал “Netflix”-ийн ашиг, орлогыг огцом өсгөв

nomun nomun
2021-05-04
0 0
0

MW-ID898_covid1_20200406160527_ZH-810x501

Дэлхий ертөнц Covid-19-ийн түгжээнээс алгуур мултарч байна. Цар тахлын өмнө үед хүн төрөлхтөн гэртээ хайртай хүмүүстэйгээ өнөөдрийнх шиг олон цагийг хамт өнгөрөөж, дэлгэцийн өмнө саатаж, телевизийн сувгийн дамжуулалтад шимтэж байсангүй.

Хэдийгээр дэлхийн улс орнуудын эдийн засаг саарсан ч технологи, видео стриминг үйлчилгээ чиглэлийн зарим компаниуд Covid-19-ийн хямралыг бодит боломж болгон ашиглаж, борлуулалт, зах зээлийн үнэлгээ, ашиг орлогоо нэмэгдүүлж чадаж буй юм. Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа дэлхийн 190 гаруй оронд үйлчилгээгээ нэвтрүүлсэн, видео стриминг үйлчилгээний “Netflix” компанийг онцоллоо.

Дэлхий нийтэд тулгамдаад буй тахлын үед бизнес нь улам бүр тэлж, орлого нь хэдэн зуу дахин нэмэгдээд байгаа компаниар яах аргагүй “Netflix”-ийг нэрлэнэ. Тус компанийн үүсгэн байгуулагч Марк Рандольф “Netflix”-ийг анх концепт санаанаас компани болгон хувиргаж чадсан нэгэн. Тэрбээр тогтмол бизнесийн шинэ санаа гаргадаг, тэр дотор явцгүй санаанууд нь илүү жин дардаг байсан гэдэг. Тухайлбал, тусгай зориулалтын шампунь, бейсболлын цохиур гэх мэт. Гэхдээ тэр олон санаагаа сийрүүлээд, ярилцаж үзээд байхаар дундаас нь нэг шилэгдмэл санаа гарч ирдэг, түүнийгээ түлхүү хөгжүүлдэг хэмээн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. “Netflix”-ийг эхлүүлж байхдаа Марк Рандольф дөнгөж 38 настай байжээ.

“Netflix” видео стриминг үйлчилгээ нэвтрүүлэхээсээ өмнө анх DVD түрээслүүлдэг, худалдаалдаг байсан түүхтэй. Тэр ч байтугай нийт орлогынхоо 90 хувийг DVD борлуулалтаас олж байжээ. Гэхдээ “Netflix”-ийн үүсгэн байгуулагч бусад өрсөлдөгчид нь адилхан DVD зарах нь ойлгомжтойг эрт ойлгосон байна. Тиймээс бизнесийн үндсэн концепт болох контентын зохиогчийн эрх дээр суурилсан түрээсийн бизнесээ голчилж, тэр хүртэл DVD борлуулалт нь зөвхөн түр зуурын орлогын эх үүсвэр болохыг сайтар ухамсарлажээ.

Жилд 20 гаруй тэрбум ам.долларын орлоготой ажилладаг “Netflix” өөрийн гэсэн контентууд бэлтгэж, дэлхийн томоохон сувгуудтай өрсөлдөх болсон нь компанийн хувьд хамгийн том амжилт болсон аж. 2007 оноос “Netflix” олон сонирхолтой кино цацаж, видео үйлчилгээ санал болгож, улмаар контент үйлдвэрлэх бизнест шуурхайлан орж, 2013 оны хоёрдугаар сард анхны “House of Cards” цувралаа гаргажээ.

Цар тахал дэгдсэнээс хойш “Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо 47 хувиар өсчээ. Тухайлбал, Европын улсуудад хөл хорионы дэглэм дөнгөж эхэлсэн буюу нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд “Netflix” компанийн 16 мянган хэрэглэгч шинээр бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан тус компани 2000 орчим хүнийг ажилд авчээ. Өнгөрсөн улиралд тус компани дөрвөн сая хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэж чадсан байна. “Netflix” компани 2021 оны эхний улирлын байдлаар нийт 207 сая 640 мянган хэрэглэгчтэй болжээ. Дээрх хэрэглэгчдийн 35.8 хувийг Америк, Канадын хэрэглэгчид эзэлсэн байна. “Netfix”-ийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн гуравдугаар сард 3.98 саяар нэмэгджээ.

2021 онд тус компани шинэ контент худалдан авах, бүтээхэд 17 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Шинжээчид энэ оны хоёрдугаар улиралд тус компанийн хэрэглэгчдийн тоог 4.4 саяар өснө гэж төсөөлж байсан ч өнөөдрийн байдлаар зөвхөн нэг сая хэрэглэгч нэмэгдэх таамаглал дэвшүүлж байгаа аж. Жилээс жилд “Netflix”-ийн ашиг 139 хувиар өссөн бол борлуулалт нь 24 хувиар нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус компанийн хэрэглэгчдэд хүргэж буй видео зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж, хөрөнгө оруулагчид NFLX-ийн хувьцаа руу хошуурах болсон билээ. Энэ хоёрдугаар улиралд “Netflix” 7.3 тэрбум ам.долларын борлуулалтаас нэгж хувьцаанд ногдох ашгийг 3.16 ам.доллар байна гэж таамаглаж буй аж. Шинжээчдийн хувьд “Netflix” 7.69 тэрбум ам.долларын борлуулалтаас 2.68 ам.долларын ашгийг нэгж хувьцаанаас олно гэж таамагласан байна. Жилийн өмнө “Netflix” нийт 6.15 тэрбум ам.долларын борлуулалтаас нэгж хувьцаанд ногдох ашиг нь 1.59 ам.доллар байжээ.

“Netflix”-ийн хувьцаа өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын ашиг, орлогын тайлангийн маргааш буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр 593.29 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоов. “Wall Street”-ийн шинжээчид тус компанийн чөлөөт мөнгөн гүйлгээ, ашиг орлого сайжирсныг сайшаажээ.

Цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн онд “Netflix” компани “Walt Disney”-г ардаа орхисон. Учир нь “Walt Disney”-н үйл ажиллагаа хумигдаж, хувьцааны ханш нь огцом унаснаар үнэлгээгээрээ “Netflix” өмнө нь бичигдсэн билээ. “Netflix”-ийн хувьцааны ханш өсч, зах зээлийн үнэлгээ нь 158 тэрбум ам.доллар буюу “Disney”-ийнхээс 3.2 тэрбум ам.доллараар өндөр үзүүлэлттэй байв. Covid-19-ийн тархалт эрчимжсэн бүсүүдэд “Netflix”-ийн аппликэйшн таталт огцом нэмэгдсэн талаар “Credit Suisse” мэдээлсэн билээ.

Монгол Улсад “Netflix” 2016 онд нэвтэрч, бидэнд Univision, Skymedia-гийн кино багцаас сонголт хийж, өөрийн дуртай шоу, киногоо үзэх боломж олгосон. Өөрөөр хэлбэл,  бид компьютер, утас, таблетаараа дэлхийн шилдэг кино, телевизийн цувралуудыг нэгэн дороос үзэх боломжтой болсон. Сонирхолтой баримт дурдахад, “Netflix”-ийн хэрэглэгчид өдөрт 125 сая цаг видео үзэж, Монголд нэвтрэхээс өмнө буюу 2015 оны сүүлийн гурван сард 12 тэрбум цагийг зөвхөн “Netflix”-ээс кино, нэвтрүүлэг, шоу үзэхэд зарцуулж байжээ.

“House of Cards”, “Daredevil, “Marco Polo”, “Master of None”, “Blacklist”-ээс эхлэн монголчууд бидний шимтэн үзсэн цувралуудыг бичвэл урт жагсаалт болно.

“Netflix”-ийн гол онцлогоос дурдахад маш сайн баримтат кинонуудтай. Төрөл бүрийн жанрын баримтат кинонууд тус компанийн урдаа барьдаг том контентуудад тооцогддог. Ялангуяа хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн залууст сабтайтл буюу хадмал нь нэмэр болсон нь дамжиггүй юм.

Дэлхий даяар нэг тэрбум өрх суурин интернэтэд холбогдож, гар утсаараа интернэт хэрэглэгчдийн тоо 3.4 тэрбумд хүрчээ. 5G сүлжээ нэвтрэхтэй зэрэгцэн дата хэрэглээ огцом өсч байгаа аж. Энэ тренд цаашид удаан хадгалагдвал видео стриминг үйлчилгээний орлого 2024 он гэхэд “Box Office”-ийнхоос хоёр дахин давах төлөвтэй байгааг шинжээчид мэдээлж буй юм.

Эх сурвалж: BLOOMBERG, INVESTORS, FORBES

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хүмүүс

Крис Брауны клипэнд тоглосон алдартан ШҮҮМЖЛЭЛД өртөв

munkhzul
2022-06-24
Хён Бин Мадам Тюссогийн музейд заларна
Видео мэдээ

Хён Бин Мадам Тюссогийн музейд заларна

munkhzul
2022-06-21
Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд
Урлаг

Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд

munkhzul
2022-06-21
Чарли Чаплины охин Жеральдиндаа бичсэн захидал
Хүмүүс

Чарли Чаплины охин Жеральдиндаа бичсэн захидал

munkhzul
2022-06-21
Олон улсын ИОГИЙН ӨДӨР: Иогийг сонгосон Холливудын одод
Өнөөдрийн онцлох

Олон улсын ИОГИЙН ӨДӨР: Иогийг сонгосон Холливудын одод

nomun
2022-06-21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Үнсэлтээр нь эрчүүдийг шинжихүй
Сонжоо

Үнсэлтээр нь эрчүүдийг шинжихүй

2013-09-02
Таны гал тогоонд хэрэгтэй 20 зөвлөгөө
Зөвлөгөө

Таны гал тогоонд хэрэгтэй 20 зөвлөгөө

2014-09-02
Загвар өмсөгч Х.Бадамгэрэлийн шинэ зурагнаас

Загвар өмсөгч Х.Бадамгэрэлийн шинэ зурагнаас

2014-06-19
Найз залуугаа ”шүтсэн” дуучин
Хүмүүс

Найз залуугаа ”шүтсэн” дуучин

2014-09-05
Жессика Симпсон гэр бүлийнхээ зургуудыг үзүүлжээ
Оддын амьдрал

Жессика Симпсон гэр бүлийнхээ зургуудыг үзүүлжээ

2012-09-21
Төрсний дараах хөхний “хямрал”-ууд
Зөвлөгөө

Төрсний дараах хөхний “хямрал”-ууд

2019-06-25
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In