2022-06-29 08:31
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонин хачин

Ширэнгэд 40 жил амьдарсан эрийн түүх

nomun nomun
2021-05-06
0 0
0

6f9ff2a5ffe099bec1f82d2253d3c1681ce59806

1972 онд эхэлсэн АНУ-Вьетнамын дайн тосгоны нэгэн жаалыг ширэнгэнд 40 гаруй жил амьдрахад хүргэжээ. Жаалхүү ойд өсч том болсон бөгөөд ширэнгэд 41 жил болохдоо хэнтэй ч уулзаагүй аж. Телевиз гэж байдгийг мэдэхгүй, машиныг бол жаахан байхдаа аавынхаа ярианаас л сонсож байж. Энгийн амьдралд орж, нийгэмших хүртлээ тэрээр 41 жилийг ширэнгэн ойд ганцаар өнгөрүүлсэн байдаг. Ховрын ховор амьдралыг туулсан энэ хүний түүхийг уншигчдадаа хүргэж байна.

Тосгон нь АНУ-ын бөмбөгдөлтөд өртөж, гэр бүлийнхэн нь бүгд амиа алдав

Хо Ван Тхан гэгч Вьетнам эрийн амьдардаг сууринг 1972 оны нэгэн өдөр АНУ-ын онгоцнууд бөмбөгджээ. Гэр бүлийнхэн нь нүдэн дээр нь амиа алдаж, ганц Ланг хүү нь л амьд үлдсэн байна. Тэрээр хоёр настай хүүгээ аваад ширэнгэ ой руу дүрвэн зугтсанаар Ланг хүүгийн амьдралын зам зурагджээ. Аав хүү хоёр уулархаг бүсийн ширэнгэ ойн нам дор газарт амьдарч, загасчилж, жимс ногоо түүн аж төрж эхэлсэн байна.

Ширэнгэд 40 жил амьдарсан эрийн түүх

Вьетнамын ширэнгэ ой гэдэг аюул заналаар дүүрэн ертөнц. Халуун бүсийн бусад ойн нэгэн адилаар махчин араатан, хортон шавьж элбэгтэй. Аав хүү хоёр араатны хоол болчихгүйн тулд овоохой босгож, Робинзон Крузогийн бэхлэлт шиг давхар хашаалж авсан байна. Ингэж аюул заналаас бага ч гэсэн хамгаалагдсан ч галаа тасалчихгүйн тулд эртний хүмүүс шиг байнга манах хэрэгтэй болдог байжээ. Амьд гарахын тулд агнаж чадах бүхнийг агнаж, идэж болох бүхнийг идэж байлаа. Ланг хүү сармагчин, харх, могой, гүрвэл, мэлхий, сарьсан багваахай, шувууны мах идэж үзсэн ч хамгийн их таалагддаг нь загасны мах байсан аж. Тэд голд занга тавьж, түүнийгээ өдрөөс өдөрт сайжруулсаар олз омог ч арвижин өлсч үхэх айдсаасаа ангиржирчээ.

Ширэнгийн амьдрал

Хо Ван Ланг хүү болон түүний аавын амьдрал Японы армийн байлдагч Хиро Онодагийн түүхийг эрхгүй санагдуулдаг. Филиппиний Лубанг арлыг хориглон байлдаж байсан анги нэгтгэл нь 1944 онд АНУ-ын цэрэгт бут цохигдсоны дараа тэрээр амьд үлдсэн цэргүүдтэйгээ уул руу дүрвэн гарч, партизаны дайнд шилжсэн байдаг. Тэд Япон улс дайн бууж өгснийг мэдэлгүй үргэлжлүүлэн байлдсаар байсан төдийгүй Хиро Онада ганцаар үлдсэн хойноо ч хорлон сүйтгэх ажиллагаа явуулсаар 1974 онд л бууж өгсөн гэдэг.

Ланг болон түүний эцэг ч яг тийм нөхцөл байдалд орсон юм. Дайн аль хэдийнэ дууссан ч эцэг нь гэртээ эргэж очих нь үхлийн аюултай гэж итгэсээр байсан гэдэг. Ланг ч эцгийнхээ үгээр явж, соёл иргэншилтэй нэг ч удаа харьцсангүй. Тэрээр цаг хугацааг хэрхэн хэмжихийг мэдэхгүй. Өдөр шөнөөр солигддог гэдгийг л багцаална. Арваас дээш тоолж мэдэхгүй. Хожим энгийн амьдралд орсон хойно нь Лангтай уулзсан Испанийн аялагч Альваро Серезо энэ талаар “Би түүнээс 15 сарьсан багваахай барьчихаад түүнийгээ аавдаа юу гэж хэлснийг нь асуусан. Тэр “Олон эсвэл арваас дээш гэж хэлдэг байсан” гэж хариулж байлаа” хэмээн дурсчээ.

Харин ширэнгийг бол арван хуруу шигээ мэднэ. “Вьетнам Тарзан” ширэнгээс идэх юм олох талаар маш нарийн мэдлэг эзэмшжээ. Тэрээр ширэнгэд ургадаг бараг бүх ургамлыг мэдэж, идэж болох, болохгүйгээр нь ялгаж чадна. Ан хийхээр болоход ямар ч дуу чимээ гаргахгүй, ул мөр үлдээхгүй явах чадварт суралцжээ. “Би Лангийг сарьсан багваахай идэж байхыг харсан. Ердөө л жимс мэт хазаад, зажлаад л идчихэж билээ” гэж мөнөөх аялагч А.Серезо ярьж байна.

Ширэнгэд 40 жил амьдарсан эрийн түүх

Өөрсдийг нь харах хэн ч байхгүй ч гэсэн эцэг, хүү Ланг зундаа хормойвч, өвөлд нь ургамлыг гар аргаар сүлжиж хийсэн хувцас өмсдөг байв. Соёл иргэншлээс хол ширэнгэ ойд, элдэв янзын зүйл идэвч эрүүл мэндэд нь ч ноцтой асуудал тулгарч байсангүй. Ханиад хүрч, заримдаа хордлого авч байсан ч ажралгүй 40 гаруй жилийг үджээ.

Гэхдээ ширэнгэд байсан гээд балар эртний хүн шиг төсөөлбөл алдаа болно. Тэд хоол ундаа тогоонд чанаж, аяга, савх хэрэглэдэг байв. АНУ-ын армийн сөнөсөн нисдэг тэрэгнээс соёл иргэншилтэй холбоотой зарим зүйлс, тогоо хийж болох металл зэргийг олж, аав нь өөрийн гараар ахуйн хэрэгслээ урласан аж. Гэхдээ хүүдээ төдий л их зүйл ярьж өгөөгүй бололтой. Дайн үргэлжилж байгаа, гэртээ очвол үхнэ, хүмүүстэй уулзвал үхнэ гэдэг ойлголтыг л ягштал ойлгуулсан байж. Их зүйл ярихгүй байх шалтгаан ч байж. Эцэг нь Лангад эмэгтэй хүний тухай, ер нь эсрэг хүйстэн байдаг талаар нэг ч үг унагасангүй. Төрөлх зөнг нь сэрээчихнэ гэж айсан хэрэг. Түүний төлөвлөгөө ч бүрэн биелж Ланг ойд 41 жил амьдрахдаа эсрэг хүйстний талаар нэг ч удаа бодож байгаагүй төдийгүй бэлгийн дур хүсэл ч төрж байгаагүй ажээ.

Ланг ойд өнгөрүүлсэн жилүүддээ тавхан л удаа өөр хүн харсан гэдэг. Гэвч уулзах байтугйа нэн даруй өөр газар рүү дүрвэн нүүдэг байжээ.

Соёл иргэншилд эргэж ирсэн нь

Лангийн эцэг америкчуудын довтолгооны үеэр гэр бүлийнхнээ бүгдийг алагдсан гэж бодсон нь алдаа байжээ. Хүүхдүүдээс нь Хо Ван Чи хэмээх хүү нь амьд гарч, аав, дүү хоёроо хайж байж. Тэрээр ширэнгэ ойд бусдаас нуугдаж амьдардаг нууцлаг хүн байдаг гэсэн аман яриаг сонсоод 2013 онд Куанг Нгай мужийн Ча Син тосгоны ойролцоох ууланд ирсэн аж. Энэ бол Лангуудын амьдарч байсан тэр уул байсан юм. Тэрээр ширэнгэ ойгоор явсаар аав, ах хоёрыгоо олж уулзжээ. Тэр үед Лангийн амьдрал маш хүнд болоод байв. Хөгшин, өвчтэй  эцгээ модноос уначих вий гэж санаа зовоод хол явж ангуучилж ч чадахаа болиод байв. Гол зайтай тул дуртай загасаа ч идэхээ байжээ.  Хо Ван Чи анх таарснаасаа хойш байсгаад л ууланд ирдэг болж. Тэрээр аавыгаа гэртээ эргэж ир, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэ хэмээн ятгах авч өвгөн түүнийг жинхэнэ хүү нь гэдэгт эргэлзэж, зөвшөөрөхгүй байсаар хэсэг хугацаа өнгөрсөн байна. Харин Ланг саналыг баяртай хүлээж авч, хөөрөн догдолж байв. Тэрээр ахынхаа авчирсан хоол амтлагч, давс зэргийн ид шидийг үзээд тосгон руу хамт явахыг шууд л зөвшөөрсөн гэдэг. Ах нь тэдэн дээр автомашинаар ирэхэд Ланг нүдэндээ ч итгэхгүй байсан бөгөөд замын турш цонхоор харан гайхширч байлаа. Хүн болсоор тийм хурдыг үзээгүй болохоор арга байж уу.

Ширэнгэд 40 жил амьдарсан эрийн түүх

Тосгонд очоод бүр ч сонин зүйл болов. Хүмүүс Лангийг эгээ л ховор сонин амьтан мэтээр шохоорхож байсан нь ихэд цочирдуулжээ. Ойд бол бүгд Лангаас айж, агнуулахгүйн тулд хөлийн хурдаар зугтдаг байсан учир арга ч үгүй биз. Ланг эмэгтэй хүнийг анх удаа хараад ялгаа нь юундаа байгааг огт анзаарахгүй байсан гэдэг. Орой нь цахилгаан гэрэл асаахад Лангийн гайхаш дахин нэг удаа барагджээ. Тэгээд аавынхаа ярианаас л мэдэх зурагт гэгчийг бас үзсэн байна.

Энэ түүхийг бидэнд хүргэсэн Испани жуулчин Альваро Серезог Лангуудын амьдардаг тосгонд очиход тэд хүний нийгэмд эргэж ирээд гурван жил болоод байв. Гэхдээ эцэг нь тосгонд амьдрах дургүй тул ширэнгэ ойгоо санаж тийшээ байнга яваастай. Харин Лангад тосгоны амьдрал таалагдах тул ахынхаа ажилд тусалж тариалангийн талбайд өнжинө.

2017 онд Лангийн талаар өгүүлсэн баримтат кино гарснаар “Вьетнам Тарзан” хоч нэрээр дэлхий дахинд алдаршжээ. Тэрхүү кинонд тэрээр ан хийж, түүнийгээ боловсруулан идэх зэргээр амьдарч байсан үйл явцаа харуулсан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив
Сонин хачин

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив

nomun
2022-06-16
Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх
Видео мэдээ

Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх

munkhzul
2022-06-07
Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон
Сонин хачин

Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон

nomun
2022-05-05
Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг
Бусад

Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг

nomun
2022-05-05
Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно
Сонин хачин

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно

nomun
2022-04-28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

Ус цэвэршүүлэх хуурамч төхөөрөмж зардаг компаниудыг цэгцлэх цаг болжээ
Мэдээ

Ус цэвэршүүлэх хуурамч төхөөрөмж зардаг компаниудыг цэгцлэх цаг болжээ

2016-04-23
Б.Гүнжинлхам : Онцгой болзоо
Уран зохиол

Б.Гүнжинлхам : Онцгой болзоо

2019-02-27
Нэрс жимс цусан дахь сахарын хэмжээг багасгадаг
Эрүүл мэнд

Нэрс жимс цусан дахь сахарын хэмжээг багасгадаг

2016-11-26
Эмэгтэй хүний дур хүслийг өдөөхөд үнэр нөлөөлдөг үү?
Хайр&секс

Эмэгтэй хүний дур хүслийг өдөөхөд үнэр нөлөөлдөг үү?

2015-11-21
Victoria’s Secret пикини зарахгүй
Гадаад мэдээ

Victoria’s Secret пикини зарахгүй

2016-04-26
Хэт халуун хоол ундны муу тал
Зөвлөгөө

Хэт халуун хоол ундны муу тал

2017-02-17
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In