2022-06-28 21:08
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс Оддын амьдрал

Жинхэнэ нэрээ нууцалсан Латин Америкийн найман уран бүтээлч

nomun nomun
2021-05-17
0 0
0

maluma-variety-power-of-young-hollywood-16x9-1

Урлагийн ертөнцөд нууц нэр нь жинхэнэ нэрээрээ өөрсдийгөө дахин нээж чадах хүртэл ашигладаг арга юм. Энэ нь уран зураг, уран зохиол, хөгжим, кино урлагт бүх цаг үед болж байсан зүйл байв.  Харин одоо орчин үед хүмүүсийн таньдаг алдар нэртэй Латин америк  хүмүүсийн жинхэнэ нэрийг мэдэж авцгаая.

Луйза Мэй Алкотт “Эмэгтэйчүүд” 1868 онд номоо бичснээр дэлхийд танигдсан зохиолч болжээ. Гэхдээ жинхэнэ нэрээ бичиж гарын үсгээ зурдаг болохоосоо өмнө АНУ-ын зохиолч тэрбээр олон өгүүллэг, туужаа А.М.Бернард гэсэн нууц нэрээр  уран бүтээлдээ тусгадаг завхайрал, цус ойртолтыг шүүмжлүүлэх боломжоос хамгаалахын тулд гаргадаг байсан аж. Гэхдээ дэлхийд нэрээ хамгаалахын тулд эрэгтэй нэр хэрэглэж байсан цорын ганц эмэгтэй биш. Шидтэний ертөнцийн тухай өгүүлдэг “Харри Поттер” цувралыг бичсэн Жоанна Роулинг анх номоо хэвлүүлэхдээ нэрнийхээ эхний хоёр үсгийг тавьж байсан аж. Учир нь эмэгтэй хүний нэр тавих нь номоо худалдахад саад болж  мэднэ хэмээн болгоомжилдог байжээ. Харин 2013 онд цагдаагийн тухай “Хөхөөгийн дуудлага” анхны номоо хэвлүүлэхдээ олон нийтэд танигдсаны дараа хэвлэлийнхнээс зайлсхийж Роберт Гэлбрэйт гэж нэрээ бичиж гарын үсгээ зурсан байна. Хэдийгээр нууц нэрийг өөрсдийгөө хамгаалахын тулд хэрэглэж болох ч ихэнх тохиолдолд уран бүтээлчдийн хувьд энгийн энэ нэрнүүд нь бүтээлч санааг илэрхийлсэн, зугаацах  боломж аж. Тиймээс ихэнх нь нэрээ сонгодгоос гадна бүх төрлийн нэр байна. Мөн Латин Америкт энэ үзэгдэл газар авсан. Гэхдээ энэ нь шинэ зүйл бас биш юм. Тухайлбал, олны танил болсон латин америк уран бүтээлчдээс найман уран бүтээлчийн жинхэнэ нэрийг жишээ болгож сонирхуулбал

Пабло Неруда

Хэдийгээр олон хүн мэддэггүй ч Чилийн яруу найрагч Пабло Нерудагийн жинхэнэ нэр нь өөр аж. Түүнийг төрөхөд нь Рикардо Элиесер Нефтали Рейес Басоалто гэж нэрлэсэн байна. Гэвч шүлэг, ном бичиж эхэлснээр Пабло Неруда гэж гарын үсээ зурахаар шийджээ. Энэ нь дараа нь албан ёсны нэр нь болжээ. Харин Неруда энэ талаар хэзээ ч ч ярьж байгаагүй  ч XIX зууны Чехийн зохиолч Жар Нерудагийн нэрийг авсан гэж боддог байна.

Ники Жем

Ники Жем бол орчин үеийн трап урсгалаар дуулдаг дуучдын нэг. АНУ-д төрсөн ч  Колумбийн иргэн. Харин түүний аав Пуэрто-Рикогийн иргэн бол ээж нь Доминикан гаралтай юм байна. Дуучны жинхэнэ нэр нь Ник Ривера Каминеро гэдэг аж. Тэрбээр өгсөн  ярилцлагууддаа урлагийн нэр болсон хочийг хошигнож өгснийг урлагийн нэр болгон ашиглажээ.

Ники Николе

Аргентинийн дуучин Ники Николе 20 настайдаа дуулж, үглэдэг байснаас гадна дуунуудаа зохиодог байжээ. Харин түүний урлагийн нэрний хувьд түүний хоч, албан ёсны нэрний эхний нэрийг нийлүүлж өгсөн юм байна. Дуучин бүсгүйн жинхэнэ нэрийг Николе Денисе Кукко гэдэг аж.

Наташа Клаусс

Телевизийн  цуврал киногоор танил болсон уран бүтээлчдийн нэг Колумбийн иргэн Наташа Клаусс “Гавиланесийн хүсэл тэмүүлэл” киноны Сарагийн дүрд тоглосноор алдартай болжээ. Түүний аав ээж нь уругвай хүмүүс ч өвөө эмээ нь Латви гаралтай. Тиймээс түүний аавын талын овог нь испани хэлээр ярьдаг орны иргэдийн хувьд түгээмэл биш аж. Жүжигчин бүсгүйн жинхэнэ нэрийг Наташа Александра Растапкевициус Аррондо, Клаусс гэдэг. Харин тэрбээр урлагийн нэрээ зохиохын тулд түүний ахын хоёр дахь нэрийг авсан байна.

Mалума

Колумбийн энэ дуучны жинхэнэ нэрийг Хуан Луйс Лондоно гэдэг. Тэрбээр нэр алдарт хүрэхийн тулд зохисон нууц нэртэй байхыг хүсдэг байсан учраас гэр бүлийнхээ ойр дотны хүмүүсийн нэрний эхний үеийг нийлүүлэн урлагийн нэртэй болжээ. Тиймээс ээжийнхээ нэр Марлигийн Ма, аавынхаа Луйс нэрний Лу болон Мануэла эмэгтэй дүүгийнхээ нэрний Маг авсан байна.

Bad Bunny

Пуэрто-Рикогийн иргэн Bad Bunny “Spotify” аппликейшнээр өнгөрсөн жил уран бүтээлийг нь их сонссон латин америк дуучны нэг болжээ. Түүний жинхэнэ нэрийг Бенито Антонио Мартинез Окасио. Гэхдээ тэрбээр Bad Bunny  нэрийг сонгож авсан нь багадаа туулай шиг хувцасласнаас гадна ядарсан байгаа нь харагддаг зурагтай холбоотой аж.

Висин, Яндель

Реггаетон дууны ертөнцөд Пуэрто-Рикогийн дуэт дуучин Висин болон Яндель нар хамгийн их танигдсан дуучдын нэг. Хэдийгээр тэд бие дааж ажилладаг ч тэдний нууц нэр тус бүр нь ялангуяа, дуэт дуучин болж хамтран дуулдгаараа олны танил болсон аж. Висинийн жинхэнэ нэрийг Хуан Луйс Морера Луна, Янделийг Ландель Вегилья Малаве гэдэг байна.

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ
Оддын амьдрал

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

munkhzul
2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА
Оддын амьдрал

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

munkhzul
2022-06-28
Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ
Оддын амьдрал

Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

munkhzul
2022-06-27
Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ
Оддын амьдрал

Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

munkhzul
2022-06-27
Жүжигчин Жан На Рагийн нууцлаг нөхөр
Оддын амьдрал

Жүжигчин Жан На Рагийн нууцлаг нөхөр

munkhzul
2022-06-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

Өөрийн брэндээрээ гангарч яваа “Оогий”

Өөрийн брэндээрээ гангарч яваа “Оогий”

2019-04-06
Ж.Алтанцэцэг Азийн фестивальд ая дуугаа өргөнө
Охид бүсгүйчүүд

Ж.Алтанцэцэг Азийн фестивальд ая дуугаа өргөнө

2012-08-27
Өөрийн гэсэн ажлаа хэрхэн олох вэ?
Зөвлөгөө

Өөрийн гэсэн ажлаа хэрхэн олох вэ?

2013-08-27
САЙХАН ХАРАГДАХАД УНТАХЫН ӨМНӨХ 1 ЦАГ ХАМГИЙН ЧУХАЛ
Гоо сайхан

САЙХАН ХАРАГДАХАД УНТАХЫН ӨМНӨХ 1 ЦАГ ХАМГИЙН ЧУХАЛ

2019-03-04
Мэдээ

What to anticipate In An Cookware Dating Site

2020-06-05
Улс төр заавал эрчүүдийн талбар гэж үү
Улс төр

Улс төр заавал эрчүүдийн талбар гэж үү

2013-05-03
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In