“Матрикс” киногоороо нэрд гарсан найруулагч Лана Ваковский “Cloud atlas” уран зөгнөлт кино бүтээж, удахгүй нээлтийг нь хийх гэж буй. Уг кинонд “Оскар”-ын шагналт жүжигчин Том Хэнкс, Холли Берри, Хью Грант, Сюзан Сарандон нар тогложээ.
Сонирхолтой нь туслах дүрд Монголын зураач Г.Цацаа тоглосон тухай “IMDB.com” цахим хуудаст бичжээ. Тэрбээр робот эмэгтэйн дүр бүтээсэн аж. Энэ сарын 9-нд Торонтогийн олон улсын кино наадмын үеэр танилцуулсан уг кино ирэх сарын 26-нд нээлтээ хийнэ. 164 минут үргэлжлэх эл киног бүтээхэд “Warner Bros” компани 100 сая ам.доллар зарцуулжээ.
Т.Жигүүр /Mongolnews.mn/