“Мөнхийн залуу” 71 настай загвар өмсөгч гоо сайхныхаа нууцыг хуваалцжээ

munkh

Их Британийн 71 настай загвар өмсөгч хувирашгүй гоо үзэсгэлэн болон сэтгэл татам байдлынхаа нууцыг дэлгэсэн талаар Дейли Мейл мэдээлжээ. Жен Тейлор-Стронг нөхрийн хамт Лондон хотноо амьдардаг аж. Түүний өгүүлснээр, экстрим спортын төрлүүд түүнийг “мөнхийн залуу” байхад нь нөлөөлдөг гэнэ.  ”Би 63 настайдаа хаднаас үсэрч, Швейцарт парапланаар нисэж байлаа. Маш их сандарч, түгшиж байсан тул ийм зоригтой алхам хийхээсээ өмнө гэрээслэл үлдээж байсан юм. Гэхдээ айдсаа даван туулснаар маш их аз жаргалтай болсон” хэмээн Жен ярьжээ.

АНУ-аас гаралтай, 71 настай загвар өмсөгч Жен нарны тос тогтмол хэрэглэж, малгай өмсдөг гэнэ. Түүнчлэн D амин дэм ууж, арьсныхаа амин дэмийг тариагаар нөхөхийн тулд гоо сайханч дээр очдог аж. Жений өгүүлснээр, насандаа тохирсон нүүр будалт сонгосноор сэтгэл татам харагдахад тусалдаг аж. Түүнчлэн нүүрний арьсаа байнга, сайтар цэвэрлэх нь арьс эрүүл байхын үндэс гэж Жен өгүүлжээ.

“Агаарын бохирдолтой хотод амьдардаг тул маш сайн нүүр цэвэрлэгч ашигладаг. Үүгээрээ салфеткан дээр ямар ч ул мөр үлдэхгүй болтол нь цэвэрлэнэ” хэмээн Жен туршлагаасаа хуваалцсан байна. Түүнчлэн сэтгэл татам байдал, галбираа хадгалахын тулд өдөрт ердөө хоёр удаа хооллодог, өдөр бүр хагас цаг алхаж, 30-60 минутын хугацаанд дугуйн дасгал дээр хичээллэдэг аж.


“Мөнхийн залуу” 71 настай загвар өмсөгч гоо сайхныхаа нууцыг хуваалцжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.