“Улаан нүдэн гаригт цас ордог болохыг Ангараг гаригийн тойрог замд ажиллаж байгаа гариг хоорондын MRO автомат станцаас ирүүлсэн баримт нотоллоо” гэж НАСА мэдээлжээ.
Тус гаригийн агаар мандал дахь хөлдсөн нүүрстөрөгчийн давхар ислээс цас ордог гэнэ. Гэхдээ дэлхийн цас шиг хөвсгөр бус, мөсөн талстууд аж. Нарны аймаг дундаа тэнгэр нь “хөвөнгөөр” уйлдаг ганц гариг дэлхий байсан бол ийнхүү ”ихэртэй” болов.
Э.ХАНА /MONGOLNEWS.MN/