2022-06-25 18:20
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонин хачин

Google компани таныг яагаад ажилд авахгүй вэ?

nomun nomun
2021-05-26
0 0
0

Google office building in the Company's campus in Silicon Valley

Дэлхийд нэртэй компаниудад ажилд орно гэдэг хүн бүрийн мөрөөдөл биз ээ. Гэвч мөрөөдөлдөө хүрсэн нь цөөн билээ. Яагаад гэвэл тухайн компанийн ажлын шалгаруулалт нь нэр хүнд, цар хүрээгээ дагаад өндөр байдаг нь олон хүнд давагдашгүй том даваа болдог байна. Humu компанийн эзэн Ласло Бок бол Google компанийн хүний нөөц хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүндтэй эрхэм. HR Resources Magazine сэтгүүлийн 2015 оны шилдэг менежерээр шалгарсан тэрбээр хүний нөөцийн бодлого, менежментийн чиглэлээр олон жил ажиллахдаа нийт 20 мянган резюме уншжээ. Тиймээс ажилд орох анхан шатны ярилцлагын урилга авах хэмжээнд резюмегээ хэрхэн бичих тухай судалгаанд тулгуурласан түүний зөвлөгөөг хүргэж байна.

-Google компанийн шууданд долоо хоногт 50 мянган ажлын хүсэлт ирэх тохиолдол олон гардаг. Зарим резюме гайхалтай сайн бол зарим нь боломжийн байх жишээтэй. Гэлээ ч аймшигтай муу нь олонх хувийг эзэлж байдаг. Би энэ албанд ажилласан 15 жилийн хугацаандаа ажигласан зүйл бол ажилд горилогчид хэдхээн төрлийн алдааг байнга гаргаж байна. Ийм алдаа гарсан л бол Google-д ажилд орох түүний боломж шууд тэг болно оо гэсэн үг. Хөдөлмөрийн зах зээл асар их өрсөлдөөнтэй байгаа энэ он жилүүдэд резюме дээрээ нэг л жижиг алдаа гарахад та хичнээн авьяастай байлаа ч таны нэр хамгийн сүүлийн эгнээ рүү шилжихээс аргагүй болдгийг анхаарах хэрэгтэй.

Миний энэ зөвлөгөөг уншиж байгаа та бүхэн өөрийн танилцуулгадаа багаар бодоход нэг алдаа гаргадаг гэдэгт мөрийцэхэд ч бэлэн байна. Хэрэв нэр төрийг илтгэх, хангамж бололцоог бий болгох сайн ажлын байрны эрэлдээ амжилт гаргахыг хүсч байгаа бол доорх алдаануудаас ангид байх хэрэгтэй.

-БИЧГИЙН ХЭВ-

CareerBuilder компанийн хийсэн судалгаанаас харахад компаниудын байршуулдаг анкетны 58% нь гараар бичих орон зайтай байдаг. Энэ нь энгийн мэт ойлгогдовч чухам тэр талбайд бичсэн таны бичгийн хэв, хэлбэр, эмх цэгц дээр ажил олгогчид нарийн дүн шинжилгээ хийж байдаг. Хэд гурван өгүүлбэр бичихдээ зөв бичгийн дүрмийн алдааг гаргасан бол тэр алдаа тань айхтар том мэдээлэл боллоо л гэсэн үг. Хамгийн гайхалтай нь хэд гурван их сургуульд сурч өндөр боловсорсон хүмүүс ч ийм алдааг түгээмэл гаргах юм.

Шийдэл? Бичсэн резюмегээ төгсгөлөөс нь эхлэл хүртэл уншиж үзэх хэрэгтэй. Дадал, дасал болоогүй ийм аргаар шалгавал гаргасан алдаануудаа хамгийн хурднаар, хамгийн үр дүнтэй илрүүлж чадна. Түүнчлэн хэн нэгнээр бичсэн зүйлээ дуудуулж алдаа эндэгдлээ олуулах хэрэгтэй.

-ХЭМЖЭЭ-

Резюме бичих түүхэн замналын явцад шалгарсан хамгийн шилдэг арга бол ажил хөдөлмөрийнхөө 10 жил тутмын туршлагыг нэг хуудсанд багтаан бичих явдал. Ийм олон жилийн түүхийг ганцхан цаасанд багтаана гэдэг байж боломгүй асуудал,  тийм ээ? Гэвч энд нэг зүйлийг заавал санаж байх хэрэгтэй. 10 хуудастай резюменуудын 3-4 нь шууд хогийн сав руу шидэгдэж байдаг юм. Блез Паскалийн хэлсэнчлэн “Богинохон бичих зав байгаагүй учраас би урт захиа бичлээ” гэдэгтэй ижил үйлдлээс татгалзаа гэсэн үг. Тиймээс зөв боловсруулж, зөв байршуулсан товчхон танилцуулга тухайн хүний ур чадвар, туршлагын талаар мэдээллийг  хэрэгтэй хүний нүдэнд амархан хүргэчихдэг юм.

Резюмегийн гол зорилго нь ажлын анхан шатны ярилцлагад дуудуулах явдал юм шүү. Хэрэв таныг ярилцлагад дуудсан бол резюме ажлаа гүйцэтгэжээ гэсэн үг. Үүнээс цааш түүний үүрэг роль гэж үгүй болж, нөхцөл байдал таны ярих, итгүүлэх чадварт шилжинэ. Хэрэв юу чаддаг, ямар ажил хийсэн зэргээ ярилцагч хүндээ зах замбараагүй тоочих гэж байгаа бол гэртээ үлдээд түүнийгээ эхнэртээ л ярьж өгсөн нь дээр. Хүний хань юм болохоор тэр хүн л таныг тэвчээртэй сонсоно.

-ТААРУУ БОЛОВСРУУЛАЛТ-

Резюме боловсруулалт гэхээр бичих арга хэлбэр, үг үсгийн талаар хамгийн түрүүнд бодогдох биз. Гэвч Word дээр хэрхэн байршуулах явдал үүнд давхар хамаарна. Үүнийг хийхдээ амархан уншигдах байдал, харагдах хэлбэрийн аятайхан байдлыг нарийн анхаарах хэрэгтэй. Анхаарах ёстой бас нэг зүйл бол 10-аас доош хэмжээтэй шрифт, 1,25 см-ээс доош хэмжээтэй мөр хоорондын зайг ор тас март. Ингэхдээ хуудас бүр дээр өөрийн нэр, хаягаа бичсэн байх хэрэгтэй. Хийсэн ажлынхаа үр дүнг Word-оос гадна Google Docs дээр давхар шалгавал сайн.

-ХЭТ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ-

Би нэг удаа нэгэн томоохон зөвлөх компанийн ажилтнаас резюме хүлээж авсан юм. Тэр нөхөр түүн дээрээ “Вашингтон мужийн Редмонд хотын зөвлөх компанийн ажилтан” гэж бичсэн байсан. Ердөө л энэ. Ийм хүнд өгөх хариу тодорхой шүү дээ. Гэтэл үүнээс эсрэгээр байх тохиолдол олон гардаг. Жишээ нь Google-д ажилд орох гэсэн хүмүүс өөрийнхөө ямар хүчтэйг, ямар мундгийг харуулах гэхдээ хувийн мэдээллээ хэт дэлгээд тавьчихдаг. Судалгаанаас харахад ажилд горилогчдын 5-10% нь ийм байна. Энэ бол алдаа. Ажил олгогч миний хувьд ийм хүнийг ажилд авах шаардлага байхгүй. Тиймээс хамгийн зөв зам бол алтан дунджийг давс, хужрыг нь тааруулж барих. Нэг онигоо байдаг биз дээ. Сонины нэгдүгээр нүүрэнд муугаар дүрслэгдэхийг хүсэхгүй байгаа бол резюме дээрээ элдэв хэрэггүй зүйл бүү бич.

-ХУДАЛ ХУУРМАГ-

Резюмед битгий итгэ, бүр хэзээ ч шүү. Итгэвээс менежер байтугай гүйцэтгэх захирал ч ажилгүй болох эрсдэлтэй. Google-ээс хараарай, өдөрт хичнээн хүн резюме бичих загварыг хайж байна. Тэд бүгдээрээ л худал хуурмаг мэдээллээр өөрийгөө чимэхийг эрмэлздэг. Их сургуулийн 3-р курс хүртэл сурсан нөхөр резюме дээрээ дээд боловсрол эзэмшсэн болоод хувирчихдаг биз дээ. Бодит байдал дээр спорт огт сонирхдоггүй хүн цаасан дээр хамгийн багадаа ахисан түвшнийх болчихдог нь анкет бөглөж байгаа хүн бүрийн хийдэг үйлдэл юм.

Худлаа мэдээлэл бичсэн хүн эцсийн дүнд өөрийгөө гурван хэлбэрээр унагаадаг. Та амархаан баригдана. Барих олон янзын арга байна. Хоёрт, энэ худал мэдээлэл таныг алхам бүрт тань дагалдана. Хэрэв худлаа мэдээллийнхээ ачаар ажилд орчихлоо гэж бодьё. 10 жилийн дараа нэр хүндтэй албанд дэвчихсэн үед тань үнэн байдал илэрвэл яах вэ. Ажилгүй л болно. Гуравт, худлаа бичсэн мэдээллээ дараагийн шатны ярилцлага дээр яаж тайлбарлах вэ. Тайлбарт тань итгэнэ гэж бодож байна уу. Тиймээс явган залиасаа болж өөрийгөө битгий баллаарай. Хэрэв та дээрх алдаануудыг гаргах аваас Google компанийн эхний шатны ярилцлагад ч дуудагдахгүй. Энэ бол муу мэдээ. Харин сайн мэдээ бол та Google гэлтгүй том компаниудад ажилд орохын тулд резюмегээ хэрхэн зөв боловсруулж, ижил хүмүүс дундаас яаж товойж болох талаар мэдэж авлаа. Амжилт хүсье.

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хүмүүс

Крис Брауны клипэнд тоглосон алдартан ШҮҮМЖЛЭЛД өртөв

munkhzul
2022-06-24
Хён Бин Мадам Тюссогийн музейд заларна
Видео мэдээ

Хён Бин Мадам Тюссогийн музейд заларна

munkhzul
2022-06-21
Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд
Урлаг

Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд

munkhzul
2022-06-21
Чарли Чаплины охин Жеральдиндаа бичсэн захидал
Хүмүүс

Чарли Чаплины охин Жеральдиндаа бичсэн захидал

munkhzul
2022-06-21
Олон улсын ИОГИЙН ӨДӨР: Иогийг сонгосон Холливудын одод
Өнөөдрийн онцлох

Олон улсын ИОГИЙН ӨДӨР: Иогийг сонгосон Холливудын одод

nomun
2022-06-21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Эрчүүдэд хамгийн их таалагддаг френч маникюрүүд
Загвар

Эрчүүдэд хамгийн их таалагддаг френч маникюрүүд

2018-08-27
Үсэрхэг хятад бүсгүй

Үсэрхэг хятад бүсгүй

2012-10-25
90-ээд оны супер моделиуд ба тэдний охид
Хүмүүс

90-ээд оны супер моделиуд ба тэдний охид

2020-02-06
Найз залуугүй байсан ч хийх 8 зүйл
Зөвлөгөө

Найз залуугүй байсан ч хийх 8 зүйл

2019-02-19
Жүжигчин Н.Мөнхсоёл дахиад л хэл аманд өртлөө
СКАНДАЛ

Жүжигчин Н.Мөнхсоёл дахиад л хэл аманд өртлөө

2015-09-14
Дуучин А.Хишигдалайгийн шинэ уран бүтээл “Хайран”
Видео мэдээ

Дуучин А.Хишигдалайгийн шинэ уран бүтээл “Хайран”

2013-10-10
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In