Илон Маскийн амьдралын дүрэм

Untitled-4

Инженер, бизнесмэн, Лос-Анжелес, 49 настай.  Дэлхийг өөрчилж байгаа зүйлийн нэгэн хэсэг байхыг би хүсдэг.

Хүүхэд байхдаа ямар олон зүйл дэлбэрч болохыг мэдээд би гайхдаг байсан. Одоо болтол миний арван хуруу бүтэн байгаа нь гайхалтай.

Дэлхийн хамгийн хэцүү зүйл бол- асуултаа зөв сонгох. Үүнд надад “Галактикаар аялагчдын хөтөч” тус болсон. Чи сонголтоо зөв хийсэн бол цаашаа амархан.

Би бүтэлгүй оролдлогын өөрийн гэсэн оршуулгын газартай. Тэнд булшны чулуунууд олон байдаг бөгөөд хаа нэгтээ гүнд нь шинэхэн ухсан булшны нүх санаагаа хүлээгээд байж байдаг. Гэхдээ би түүнийг хоосон байлгах гэж чадлаараа хичээнэ.

Алдаа гаргахаас айх хэрэггүй. Гол нь алдах бүртээ шинэ зүйл дээр алдах хэрэгтэй.

Чи анх сая доллартай болохоор амьдрал чинь өөрчлөгдөнө. Тийм биш гэсэн хүн бүр худлаа.

Сайн компани байгуулна гэдэг сайн бялуу хийхтэй адил: Зөв орцыг зөв хэмжээтэй хийх.

Space X (2002 онд Маскын үүсгэн байгуулсан пуужин үйлдвэрлэлийн корпораци) бид бизнес эрхэлдэг ч философийн агуу зорилготой. Хэрвээ бид хүмүүсийг гариг хоорондын төрөл зүйл болоход нь тусалж чадвал Ариун Граалийг оллоо гэсэн үг. Хэрвээ бид хүн, техникийг ангараг гариг руу хүргэж чадвал манай компани даалгавраа биелүүллээ гэсэн үг. Ямартай ч одоогийн байдлаар.

Тийм ээ, хүмүүс саранд очиж чадсан. Гэхдээ тэрнээс хойш эн тэнцхүйц зүйл хийсэнгүй. Дараачийн алхам хийх ноцтой оролдлогыг ч би олж сонсохгүй байна.

Пуужин хийхэд үнэтэй юм байхгүй. Урьд нь пуужин хийж байсан хүмүүс үр дүн багатай ажиллаж байсан.

Хэцүү ажил хийхэд олон хүн хөлслөх шаардлагагүй. Хүний тоо авьяасыг гүйцэхгүй. Хоёр мэдэхгүй хүнтэй ажилласнаас ганц мэддэг хүнтэй ажилласан нь дээр.

Хувь хүнийг нь харахгүй авьяасанд хэт итгэдэг нь миний хамгийн том алдаа байж магад. Гэхдээ сайхан сэтгэлтэй байна гэдэг маш чухал.

Миний унших дуртай “Оршин тогтнол”, “Бөгжний эзэн” номны баатрууд үргэлж дэлхийг аврах гэж оролддог.

Яг одоо дэлхийн бүх хүн түүхэнд хамгийн аймшигтай туршилтад оролцож байна- агаарт хэр их нүүрс хүчлийн хий гаргаж байж үхэлтэй нүүр тулж байгаагаа ойлгох вэ?

Би ямар нэгэн зүйлийн талаар ярьвал заавал биеллээ олдог.

Ойрын 30 жилд Америкийн шинэ машинууд цахилгаан болно гэж саяхан би хэлсэн.

Миний бараа таалагдаж байна гэж жүжиглэ гэж би хүмүүст хэзээ ч мөнгө төлж байгаагүй.

Нэгэн цагт манай Пало-Альто дахь ажлын байранд Tesla-ийн патентаар хана дүүрсэн байсан. Дараа нь бид бүгдийг нь бичлэгт буулгасан. Цахилгаан тээврийн хэрэгслийг хөгжүүлэхийн тулд өөрсдийн бүтээн байгуулалтыг ил болгохоор шийдсэн.

Дэлхийн дөрвөн тэрбум жилийн түүхэнд арваас хэтрэхгүй чухал үйл явдал болсон.  Нэг эст бие үүссэн, олон эст бие үүссэн, амьтан ургамал гэж ангилагдсан, усны амьтан хуурай газарт гарсан, хөхтөн амьтны хөгжил бий болсон, ухамсар хөгжсөн. Дараагийн том алхам бол гариг хоорондын амьдрал- урьд өмнө хэзээ ч байгаагүй аялал биднийг өөрчилнө.

Олон хүмүүс өөрчлөлтөөс айдаг, гэхдээ бид үүнийг хүлээж авч сурах ёстой.

Эхний жилүүдэд хүмүүс Ангараг гариг дээр бөмбөлөг дотор амьдрах болно. Хэсэг хугацааны дараа Ангарагийг дэлхийтэй адил болгон өөрчилж хамгаалалтгүйгээр гадаргуу дээр гарч болдог болно.

Тэвчээр бол давуу тал. Би тэвчиж сурч байгаа. Гэхдээ энэ хэцүү хичээл.

Би Ангараг гариг дээр үхмээр байна. Гэхдээ гадаргууг мөргөж биш.

Пуужин үйлдвэрлэл гэдэг нь шуудуу ухах биш.

Эх сурвалж: www.esquire.ru


Илон Маскийн амьдралын дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.