2022-06-28 14:10
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Ярилцлага Урлаг

С.Болд-Эрдэнэ: Би жүжигчин мэргэжилдээ дурласан, өөр ажил хийж чадахгүй

munkhzul munkhzul
2021-05-31
0 0
0

08(14)Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн баасан гарагт УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Сугарын Болд-Эрдэнэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээсэн билээ. Түүнтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь сонссон юм. 


-Танд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Төрдөө “үнсүүллээ”. Монгол Улсын Ерөнхийлөгч маань миний өчүүхэн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнасанд үнэхээр их талархаж байна. Мэдээж маш олон хүнд баярлаж, талархсанаа илэрхийлэх нь зүйтэй. Төрүүлж өсгөсөн аав ээж, хайрт хань, үр хүүхэддээ болон хамт олондоо маш их баярлалаа. Би Улсын Драмын Эрдмийн Театрт 20 гаруй жил ажиллаж байна. Манай театрын 90 жилийн ой мөн энэ жил тохиож байгаа. Энэ түүхт 90 жилийн 20 гаруй жилд нь театртайгаа хувь заяагаа холбож, уран бүтээлээ туурвижээ. Хамтарч ажилласан олон уран бүтээлчид бий. Бүгдэд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамгийн гол нь үзэгч, түмэндээ маш их баярлалаа. Өмнө нь мэддэггүй байж. Гэхдээ энэ хүнд их урам, цаашид ихийг хийж бүтээх сэдэл, хүчийг өгдөг юм шиг санагдлаа. Цаашид улам их хичээж ажиллах урам авлаа. Бүгдэд нь маш их баярлалаа. Төрдөө, түмэндээ үнэлүүлнэ гэдэг маш сайхан юм. Энэ их хайрыг дааж явах хариуцлага ирж байна даа. Үзэгчдэдээ, ард түмэндээ, төрдөө маш их баярлалаа.

-Монголын драмын урлаг унал­тад байсан тэр цагт Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид орж ирснээр хэлтэй, хөлтэй болсон гэж үздэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

–Аливаа урлаг явдгаараа явна. Гэхдээ шилжилтийн үед урлагийн салбар тэр чигтээ уналтад орж байсан. Бидний үе бол яг тэр үеийн дараах нь юм. 2000 оноос Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж эхлэсэн цагаасаа хойш үеийнхэн болон ахмадуудаараа заалгаж, зөвлүүлж олон уран бүтээлийг хувиараа ч, хувьсгалаар ч хийсэн байна. Би таны хэлсэнтэй санал нэг байна. Мэдээж бүх бүтээлүүд маань төгс байх албагүй шүү дээ. Сайнтай муутай аль нь ч бай хоёргүй сэтгэлээр сайн, сайхан уран бүтээл хийхийн төлөө зүтгэсэн. Энэ хичээл зүтгэлийг минь төр, засаг үнэлсэнд маш их баяртай байна.

-Анх урлагт хөл тавьснаас хойш хичнээн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн байдаг вэ?

-Би чинь 1995 онд СУИС-д элсэж ороод 1999 онд сургуулиа төгсөж байсан юм. 2000 оноос өнөөдрийг хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж байна. Мэргэжлийн урлагийн ууган байгууллагад 20 орчим жил ажиллаж, сэтгэл зүрхээ зориулан хишиг буяныг нь хүртээд явж байна даа. Одоогоор 80 орчим жүжиг, 30 орчим уран сайхны кино байгаа болов уу. Хажуугаар нь 2 цомог гаргасан.

-Жүжигчин мэргэжлийн онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Урлагийн мэргэжил нэг бодлын их сайхан. Юу нь сайхан байдаг вэ гэхээр өнөөдөр хаан ч болдог, харц ч болдог. Их сонирхолтой хүн судлахуй шүү дээ. Олон хүний ертөнцөөр аялах боломжийг олгодог гэх үү дээ. Жүжигчин хүн гэдэг дэлхий дээр байгаа долоон тэрбум хүний өнгө өнгийн сэтгэлийг судалдаг, янз янзын мэргэжлээр ажилладаг, хүний сэтгэл, дотоод ертөнцөөр аялаж чаддаг. Бүх ажил, мэргэжилд л хэцүү талууд бий. Хэцүү зүйл олон байдаг. Уран бүтээл хийх болгонд “хүнд хүрэх болов уу, энэ дүрийг бүтээж чадах болов уу” гэсэн түгшүүр төрж байдаг ийм л мэргэжил. Бид өөрсдөө үүндээ хайртай, дуртай болчихдог, салж чаддаггүй. Өөр ажил хийж чадахаа болиод өөрийн мэдэлгүй дурладаг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаад явж байна.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Ө.Уянга: “Яг түүн шиг” шоунд орсноор ард түмнийхээ хайранд өлгийдүүлж байна
Урлаг

Ө.Уянга: “Яг түүн шиг” шоунд орсноор ард түмнийхээ хайранд өлгийдүүлж байна

munkhzul
2022-06-27
БҮЖИГЧИН Б.ГАНЧИМЭГ: Урлагт чин сэтгэлээсээ дурласан бол тэсэж, торойж гарч ирдэг юм
Урлаг

БҮЖИГЧИН Б.ГАНЧИМЭГ: Урлагт чин сэтгэлээсээ дурласан бол тэсэж, торойж гарч ирдэг юм

munkhzul
2022-06-27
Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд
Урлаг

Б.Чойжилсүрэн: Шоуны арын албаныхан бол шидтэнгүүд

munkhzul
2022-06-21
Б.Сувданзаяа: Мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр жижиг зүйлс хийгээрэй
Урлаг

Б.Сувданзаяа: Мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр жижиг зүйлс хийгээрэй

munkhzul
2022-06-15
“Тэр хэн бэ?” ярилцлагын нэвтрүүлэг | Todko Samson: Би яг одоо ирээдүйгээсээ цаг зээлэн алхаж явна
Видео мэдээ

“Тэр хэн бэ?” ярилцлагын нэвтрүүлэг | Todko Samson: Би яг одоо ирээдүйгээсээ цаг зээлэн алхаж явна

munkhzul
2022-06-06

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ
Гоо сайхан

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

nomun
2022-06-28
0

Сүүлийн жилүүдэд манай дундаас дээш давхаргынхны дунд таргалалт, илүүдэл жин хэвийн үзэгдэл болоод байна. Хүмүүс ихэвчлэн 30 наснаас жин нэмж...

Цааш унших
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

2022-06-27

Санал болгож байна

Өглөөнөөс эхлээд хориглох хэрэгтэй ЗУРГААН зүйл
Зөвлөгөө

Өглөөнөөс эхлээд хориглох хэрэгтэй ЗУРГААН зүйл

2020-03-06
ХАЙРТАЙ ЗАЛУУТАЙГАА УДААН ХУГАЦААНД АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ 5 ЗАРЧИМ
Зөвлөгөө

ХАЙРТАЙ ЗАЛУУТАЙГАА УДААН ХУГАЦААНД АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ 5 ЗАРЧИМ

2014-07-15
Хүүхдэд хэт их анхаарал тавих буюу бөөцийлөх нь ийм үр дагавартай
Зөвлөгөө

Хүүхдэд хэт их анхаарал тавих буюу бөөцийлөх нь ийм үр дагавартай

2019-12-30
Гэдэс цэвэрлэгч САЛАТ хийх арга
Зөвлөгөө

Гэдэс цэвэрлэгч САЛАТ хийх арга

2017-03-20
ШҮДИЙГ ЧИХРЭЭС ДООР ГЭМТЭЭДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН, УНДАА
Зөвлөгөө

ШҮДИЙГ ЧИХРЭЭС ДООР ГЭМТЭЭДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН, УНДАА

2018-01-12
Жирэмсний үед гарч болзошгүй хүндрэлүүд
Зөвлөгөө

Жирэмсний үед гарч болзошгүй хүндрэлүүд

2015-03-24
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In