Брэд Питт шүүх дээр Жолиг ялжээ

1-5-1200x675Жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар хүүхдүүдээ асран хамгаалах эрхийнхээ төлөө шүүхэдсээр байсан билээ. Тэгвэл шүүх удаан хугацааны дараа Брэд Питтэд насанд хүрээгүй хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг нь өгчээ. 18 насанд хүрсэн том хүү Мэддокс нь эцэг, эх хоёрынхоо хэнтэй нь байхаа өөрөө шийдэх юм.

Түүнчлэн шүүх Анжелина Жолиг хүүхдүүдээ гэрчийн хувиар ашиглахыг хоригложээ. Нөхцөл байдал түүний эсрэг эргэсэнд Жоли маш сэтгэл дундуур байгаа гэнэ. Тэрбээр хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг дангаараа авах хүсэлтэй байдаг юм. Жоли Брэдийн эсрэг шүүх дээр хүүхдүүдээ гэрч болгодог байжээ. Харин шүүх хүүхдүүдийг гэрчийн хувиар ашиглахыг хориглосноор Брэдэд хүүхдүүдээ харах эрхийг өгөх нь буруу гэдгийг мэдэхгүй боллоо гэж Жоли үзэж байгаа аж.

Жолигийн ярьж буйгаар тэдний гэрт Брэдийн зүгээс хүчирхийлэл байсан гэнэ. Харин Брэд Питтийн өмгөөлөгч нар Жолигийн яриаг үгүйсгэж, шүүхийн шийдвэр зөв гарсан гэж үзжээ.


Брэд Питт шүүх дээр Жолиг ялжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.