Хэдэн жилийн өмнө шинжлэх ухааны салбар сэтгэл гутралыг албан ёсоор хоёр хэсэгт хуваан үздэг байв. Эхний төрлийн сэтгэл гутрал нь хүний тархинаас болж үүсдэг бөгөөд “Эндогенийн сэтгэл гутрал” хэмээн нэрлэнэ. Харин нөгөө нь амьдралд тохиолдсон үйл явдлаас хамаарсан буюу “Хариу үйлдлийн сэтгэл гутрал” юм. Үндсэндээ сэтгэл гутралыг бие, сэтгэл, нийгэм гэсэн гурван хүчин зүйлээс шалтгаалдаг хэмээн үздэг тухай Йохан Харигийн “Алдагдсан холбоо” номонд бичжээ. Чухамдаа сэтгэл гутрал нь бидний амьдрал хүссэнээр минь байж чадахгүй байгаагаас үүссэн гашуудлын нэг хэлбэр биш биз гэсэн нь энэ номонд тусгасан хамгийн чухал санаа юм.
Материаллаг зүйлийг илүү хүсэх нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын аз жаргалыг үгүй хийж, гунигийг ихээр төрүүлдэгийг судлаачид тогтоожээ.
Та өөрийн хүссэн зүйлээ авч чадахгүй, бодит хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаагаас үүдэн өөрийгөө бусадтай харьцуулан гуниглаж суугаа юм биш биз. Бидэнд эд материал, нийгмийн байр суурь бус бусадтай харилцах харилцаа холбоо л хамгаас чухал зүйл юм.