Лэди Гага дэндүү нээлттэй бүсгүй гэдгээ харуулав. Бусад хүүхнүүд аливаа гажигаасаа ичиж зовон, үүнийгээ далдлахыг хүсдэг бол тэр тэгсэнгүй. Саяхан түүнийг хэвлэлүүд янз бүрээр бичиж, шүүмжилсний хариуд дуучин бүсгүй өвөрмөцөөр хариу барьсан байна.
Дэлхийн томоохон сэтгүүлүүд өөхлөж таргалсан Гагагийн зургийг нийтлэхэд тэрээр нуувчинд орж, яаралтай турах арга хэмжээ авахын оронд өөрийн ялхайсан бие цогцсыг илтгэсэн гэрэл зургуудыг интернэтэд тавьжээ. Гэрэл зургууд ямар нэгэн тайлбартай тавигдсангүй. Бүх зүйл тодорхой байв. Энэ зургуудаараа бүсгүй “Яадаг юм. Жин нэмээ л биз. Гэлээ гээд өөртөө л таалагдаж байвал болоо юм биш үү?” гэж хэлсэн гэлтэй.
Лэди Гага өөрийг нь шүүмжлэгчдээс хамгаалах нэгэн сонирхолтой, үр дүн бүхий аргыг ийнхүү олсон бололтой. Тэрээр өөрийн өнөөгийн байдлаа харуулсан дотуур хувцастай гэрэл зургуудаа олонд дэлгэв. Нийтдээ тэрээр дөрвөн гэрэл зургаа өөрийн блог дээр тавьжээ.
Дотоож болон хөхний даруулга өмссөн байв. Од бүсгүй хурдан турах арга ядсан аргуудыг таашаадаггүй болохоо бичсэн аж. “Би турахын тулд тийм хөөрхийлөлтэй аргуудыг хэрэглэхгүй. Би бол би. Ямар ч хэлбэр галбиртай болсон би өөрөөрөө бахархах болно” хэмээн Гага өгүүлэв. 26 настай дуучин бүсгүй цагтаа ходоод гэдэсний үйл ажиллагаа нь зөрчигдөж, хямарч явсанаа нуулгүй ярьсан билээ.
www.wikimon.mn