Хонконгийн хамгийн баян хүмүүсийн нэг Сесил Чао Шезюн түүний лесби охины зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан эрэгтэйд үлэмж хэмжээний урамшуулал олгохоо амлажээ. Охиноо зөв замд нь оруулж чадсан хүнд бизнесмэн эр 65 сая доллар өгөхөөр болов. Гиги Чао нэртэй охиных нь эр нөхөр болсон хүн баян, ядуу байх нь 76 настай саятан эрд хамаагүй гэнэ. Хамгийн гол нь, тэр эрэгтэй өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнлэг хүн байх ёстой юм.
33 настай охин нь Парис хотод өөрийн найз бүсгүйтэйгээ гэрлэсэн тухай мэдээг хүлээж аваад баян эр энэ мэдэгдлийг хийсэн байна. Хонконгт ижил хүйстэй хүмүүс хоорондоо гэрлэх нь хориотой билээ.
Өндөр настай болсон ч Сесил Чао Шезюн өөрөө уламжлалт гэр бүлийн харилцаанаас хол хөндий нэгэн аж. Тэр үе үе олны өмнө залуухан бүсгүйн хамтаар гарч ирэх болжээ. Нэг удаа тэрбээр энэ насандаа 10 мянган эмэгтэйтэй энгэр зөрүүлсэн гэж бахархан ярьсан удаатай билээ.
www.wikimon.mn