Төрсний дараа 42 хоногоос хойш вакцинд хамрагдаж болно

712-1623289454iStock-1237988950-scaled

Улсын хэмжээнд өдөрт COVID-19-ийн тохиолдлын тоо буурахгүй хэвээр байна. Тэр дундаа нийслэлийн хэмжээнд халдвараар өвчлөгсдийн 1.9 хувийг жирэмсэн эмэгтэйчүүд эзэлж байгаатай холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн зөвлөх эмч С.Хишгээгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Жирэмсэн эх халдвар авсан тохиолдолд урагт ямар нэг нөлөөтэй юу?
-Халдвар авсан нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 95.6 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт 4.4 хувь нь оношлогдсон. Жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртсөн тохиолдолд цаг алдалгүй хаана хандахаа мэддэг байх шаардлагатай. Халдварын шинж тэмдэг, зовиур бага байгаа хэдий ч жирэмсэн эхчүүд өвчлөл хүндрэх эрсдэлтэй бүлэгт багтдаг учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь зүйтэй.
COVID-19-ийн үед хавсарсан эмгэгтэй, биеийн жингийн индекс 30-аас их, жирэмсний эрт болон хожуу үеийн хордлоготой, сэтгэл санааны бухимдалтай эхчүүд хүндрэх эрсдэлтэй. Халдвартай эхээс жирэмсэн эсвэл төрөх үед урагт халдвар дамждаг нотолгоо, судалгаа гараагүй байна. Түүнчлэн халдварын улмаас ургийн төрөлхийн гажиг үүссэн тохиолдол бүртгэгдээгүй.
-Хугацаандаа вакцинд хамрагдаж чадаагүй бол яах вэ?
-Монгол Улсад жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулах асуудлыг ярьж байна. COVID-19-ийн эсрэг вакциныг халдвар авбал хүндрэх эрсдэлтэй жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийг хийлгэхийг зөвлөж байна. Тухайлбал, хавсарсан суурь өвчтэй, биеийн жингийн илүүдэлтэй, 35-аас дээш насны, жирэмсэн үеийн чихрийн шижинтэй гэх мэт. Ингэхдээ жирэмсний 14-36 долоо хоногтойд вакцинд хамрагдаж болно. Хэрвээ энэ хугацаанд вакинд хамрагдаж чадаагүй бол төрсний дараа 42 хоногоос хойш вакцинд хамрагдаж болно.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрсний дараа 42 хоногоос хойш вакцинд хамрагдаж болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.