Мөөг хавдрын эсийн хөгжлийг сааруулдгийг тогтоов

m1-3

Америкийн Пенсильванийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгааны үр дүнгийн талаар “Advanves in nutrition” сэтгүүлд нийтэлснээс үзвэл мөөг хавдрын эсийн хөгжлийг сааруулдаг аж. Тус багийнхан 1966-2020 оны хооронд хорт хавдар болон хоол тэжээлийн хамаарлын талаарх 17 төрлийн судалгааны өгөгдлийг тоймлон дүн шинжилгээ хийж 19500 гаруй өвчнийг хамруулсан судалгааныхаа үр дүнд ийм дүгнэлт хийсэн байна.

Өдөр тутмын хоол хүнсэндээ ямар сорт, төрлөөс үл хамааран мөөг хэрэглэдэг хүмүүс хорт хавдар тусах магадлал бага буюу ийм эрсдэл буурдаг болохыг тэд тогтоожээ. Өдөрт ердөө 18гр мөөг идэхэд л хорт хавдрын эрсдэл 45 хувиар буурахыг онцлов. Ялангуяа хөхний хорт хавдраас сэргийлэх, нэгэнт өвчилсөн үед ч мөөгний нөлөө мэдэгдэхүйц сайн байжээ.

Судлаачдын тэмдэглэснээр төрөл бүрийн мөөг нь аминдэм, микро элемент, шим тэжээлээр баялаг. Тэдгээрийн дотор хясаан мөөг хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, хүчтэй антиоксидант шинж чанартай гэнэ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


Мөөг хавдрын эсийн хөгжлийг сааруулдгийг тогтоов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.