Хүний бие махбод жилийн дөрөв биш, хоёр улирлыг л мэдэрдэг

bie

Хүний бие махбод жилийн дөрвөн улирлыг биш, ердөө хоёрхоныг нь мэдэрдэг болохыг Стэнфордын их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ. Судлаачид 25-75 насны 105 хүнийг дөрвөн жилийн турш ажиглажээ. Тэднээс бараг тал хувь нь глюкозыг хэвийнээр боловсруулах чадваргүй инсулинд тэсвэртэй хүмүүс аж. Сайн дурынхан жилд дөрвөн удаа цусны шинжилгээ өгч, дархлааны түвшнээ болон зүрх судасны систем, бодисын солилцоо болон бусад үзүүлэлтүүдээ хянуулсан байна.

Молекуляр шинжилгээгээр нийт 1000 гаруй өөрчлөлтийг харуулжээ. Ингээд эрдэмтэд хүний бие махбод жилийн турш хоёр удаа буюу хаврын сүүлч, эсвэл зуны эхэн сард, мөн намрын сүүлд буюу өвлийн эхэн сард өөрчлөгддөг болохыг тогтоосон байна. Тиймээс хүний бие зөвхөн хүйтэн, дулааныг мэдэрч, түүндээ тодорхой хариу үйлдэл үзүүлдэг гэсэн үг. Жишээлбэл биед үрэвслийн хариу урвал хаврын сүүлчээр илэрдэг бол даралт ихдэх нь өвлийн сүүлчээр ажиглагддаг байна. Судалгааны ажлын үр дүнд өвчтөнүүдэд шаардлагатай эм бэлдмэл боловсруулж, бичиж өгөх боломжтой болно гэж үзжээ.

Эх сурвалж: mir24.tv/news

Орчуулагч: Марта


Хүний бие махбод жилийн дөрөв биш, хоёр улирлыг л мэдэрдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.