Би олон ч залуутай унтсан. Одоо ч найз залуугүй хэвээрээ.

Сайн байцгаана уу? Та бүхэнд өөрийн сексийн амьдралаасаа хуваалцаж зөвлөгөө авахыг хүссэн юм. Би охин насаа 1-р курс төгсөх зунаа тухайн үедээ хайртай байсан нэг залууд өгч байсан минь саяхан санагдана. Тэр хөдөө, би хотод байдаг байсан болхоор бидний уулзалт тэгээд л дууссан. 4-р курсд ордог жилээ найз залуутай болж, хамтдаа сайхан байдаг байсан боловч бас л бүтээгүй. Тэр үеээс эхлээд би их шоуддаг, шоуны амьдралтай болсон.

Үерхээгүй байж, таалагдсан өчнөөн л залуутай унтсан. Одоо бодохоор би замбал, хормой султай болж, миний амьдрал утга учиргүй санагдах болсон. Найз залуутай болсон, би шоуны амьдралаа хаяж чадахгүй, найз залуугаа хуурсаар, бид бас л салсан. Ганц бие амьдралдаа тэгтлээ хоргодсон уу, гэр бүлтэй болохыг хүсдэггүй байсан уу, амьдрал зохиохоос үргэлж айж зугтдаг. Нэг хүнтэй удаан үерхэж, уулзаж чаддаггүй. Магадгүй уйдамхай ч байж магадгүй. Нэгээс салж нөгөөтэй уулзсан миний амьдрал үргэлжилсээр л…

1 удаа шоудаж яваад нэг залуутай танилцсан. Бид уулздаг болж, бид дотносож, гэрт нь байнга очих болж, аав, ээж нь ч намайг таньдаг болж, миний хүүгийн найз охин гээд надад их сайн ханддаг байсан. Би өөр хүмүүстэй уулзахаа больж тэр хүний төлөө маш их өөрчлөгдөж, зөвхөн түүний төлөө төрсөн юм шиг амьдрах болсон. Би жирэмсэн болж, бид хоёр хүүхдээ гаргана гэж ярьж байсан боловч би хүүхдээ авхуулсан. Яагаад гэвэл тэр бас их шоудна, аймар худал ярина. Бидэнд бас асуудал их гардаг байлаа. Надад хань болж чадахгүй гэж бодсон учраас би ийм алхам хийсэн л дээ. Бид бас л салсан. Салсан ч эргэж нийлсээр, мөн ч олон удаа салж нийлсэн. Би түүнд маш хайртай болсон учраас зөндөө уучилсан ч тэр хүн өөрчлөгдөж чадаагүй. Миний тэвчээр үнэхээр барагдсан. Эцэст нь тэр өөр охинтой давхар үерхэж байгаад баригдаад, бид бүр мөсөн салсан даа. Дахиж уулзахгүй гэж өөртөө хэлсэн боловч зүрх минь түүнийг үгүйлдэг. Залгахыг хүсдэг. Гэвч би түүн рүү дахиж залгаагүй. Тэр ч над руу залгаагүй. Шоудаж танилцсан хүн түр хугацааных л байдаг шүү дээ гэсэн үг үнэн байж дээ гэсэн эцсийн дүгнэлт.

Найз залуугаасаа саллаа гээд 2 сар хиртэй шоудлаа. Бас л урьд нь уулздаг байсан залуустай холбоо барьж унтаж хэвтээд урьдны амьдрал руу гаа эргээд л орсон. Өдөр бүр шоудаад л.

Одоо би энэ утгагүй амьдралаас үнэхээр залхаж байна. Утсаа ч авахгүй, хэнтэй ч уулзахгүй холбоо барихгүй. Ажил гэр гээд л яваад байгаа. Хэсэг ингэж яваад дахиад шоуны амьдрал, дахиад залуустай уулзах болов уу гэж өөрөө, өөрөөсөө асуудаг. Хань ижил, үр хүүхэдтэй болж, сайхан амьдрахыг үнэхээр хүсч байна. Даанч сайн хүн энэ хорвоо ертөнцөд тун ховор юм даа.

Нэг найз маань надад маш таалагддаг байлаа. Даанч тэр гадаад яваад. Би түүнийг сэтгэлдээ үргэлж нууцхан хүлээдэг байлаа. Тэр 3 жилийн дараа монголд ирж, бид уулзсан. Миний зүрх шал өөрөөр цохилж, би түүнд сайн гэдгээ ухаарсан. Ганцхан тэр залуутай л хувь заяагаа холбохыг маш их хүсч байна. Даанч сэтгэлээ илчилж чадахгүй юм. Тэр удахгүй буцаад л гадагшаа явна. Ойрын хэдэн жилдээ ирэхгүй. Дахиад л урагшгүй бүтэлгүй дурлал гэж бодхоор амьдралд сөхөрч байна.

Найз охид, найз залуу гэр бүлтэй болж, би одоо ч ганцаараа, их ганцаардах болж, сайхан цаг ирнэ гэж хүлээн амьдарч байна.

Эх сурвалж: www.miss.mnseo оптимизация под яндекспродвижение сайтапродвижение сайтаformhack друг вокруг скачать бесплатночехлы на айфон 6 плюскредит для бизнеса с нуля в сбербанкеjogos gratis de casino slots 5 tamboresescort servesWilliam hill casino bonusсафари танзания октябрькак закрыть кредитную карту альфа банкаденьги в долг срочно курск под распискуцены сафари в африкеонлайн займы на киви кошелёкзаявление анкета на получение кредита сбербанк образецсафари стоимость altezza travelpr продвижение в сети фирмыстоимость загранпаспорта харьковпутевки в болгарию от корал тревелпродвижение бренды торговые марки логотипыпересечение границы с россиейраскрутка сайта за границейнебольшой деревянный домострицы у детейкастрюля


Би олон ч залуутай унтсан. Одоо ч найз залуугүй хэвээрээ.
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Нэр: misheel Огноо: 15 October 2013 Reply

Hairtai bol ergej har setgelee ilchleed uzsen n deer bh daraa n haramsahguin tuld

Нэр: asd Огноо: 22 January 2014 Reply

maraaliin elegdeld orood hergees garah hurtlee showdaj l bhgui yu sain zalusu mash ih harin muu zaluus oxidtoi ih taaralddag.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.