2022-06-25 18:11
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонин хачин

Толгойгоо хэрэггүй зүйлээр дүүргээд байвал мангар болдог, “сонгож сур”

nomun nomun
2021-06-21
0 0
0

6666

Би багадаа ном их уншдаг хүүхэд байлаа. Тасралтгүй л уншина. Тэгэхэд миний буурай ээж “хүүхдийн тархи толгой эргүүтүүлээд одоо уншихаа боль, номын цагаан солио тусна“ гэдэг байж билээ.

Буурай ээж маань сүрхий боловсролтой хүн байгаагүй ч 19 зууны нэрт гүн ухаантан атейзмд суурилсан метафизик болон этикийн системийг хөгжүүлсэн, эртний аскетизм, бусдын төлөө өөрийгөө үгүйсгэх зэрэг эртний Энэтхэгийн гүн ухааныг түгээн дэлгэрүүлсэн, пессимизмын философийн төлөөлөгч гэгддэг Артур Шопенгауэртэй (1788-1860) адилхан санаа хэлж байгааг тэр үед би яаж мэдхэв дээ.

Унших ба номын тухай гэсэн түүний бүтээлд (Артур Шопенгауэр, Полное собрание сочинений. М., 1910. Т. III. — С. 842 —851.) нэг ийм хэсэг байдаг:

  • Когда мы читаем, за нас думает другой: мы только воспроизводим его умственный процесс.
  • Вследствие этого при чтении мы избавлены в значительной степени kт работы мысли. Отсюда чувствительное облегчение при переходе от работы собственной мысли к чтению.
  • … кто читает очень много и почти целый день, а остальное время проводит, ни о чем не думая, тот постепенно утрачивает способность мыслить самостоятельно, — как человек, постоянно находящийся в седле, в конце концов разучивается ходить.
  • Так и случается с очень многими учеными: они дочитываются до глупости. Ибо постоянное, во всякую минуту вновь возобновляемое, чтение еще более калечит ум, чем постоянный физический труд: ведь последний все же дает возможность предаваться собственным мыслям.

Ходоодоо элдэв хаягдлаар дүүргээд байвал гэдэс өвдөхөөс гадна хамаг бие хордож бөөн юм болдогтой адил тархи толгойгоо хэрэгт хэрэггүй юм аар дүүргээд байвал мангар болдог. Шингээж чадахгүй. Тиймээс юу унших, хэзээ яаж унших аа мэддэг байх, түүнд суралцах хэрэгтэй.

Номын тавиур дээр тоосонд дарагдсан тэр их ном бүтээл бидний эндүүрэл төөрөгдөл, мунхаг-лалын гэрчилгээ. Өчнөөн төчнөөн ном хэвлэгдэн гарч байгаа ч жилийн дараа “амьд” үлдэх нь хэд билээ.

“Хаашаа ч харсан хүн төрхтэй засаршгүй харц хаа саагүй ялаа мэт үржиж, хоосон орон зайг бүхнийг дүүргэж, бохирдуулан бузарлаж байдаг” гэж А. Шопенгаур бичжээ. Тиймээс хогийн ургамал газар сайгүй тархаж үр тариа улаан буудайн орон зайг булааж буй мэт бусдын тархи толгой эргүүлсэн ном, ялангуяа сошиал орон зайд тарааж буй бүхнээс хол бай.

А. Шопенгаур “ном худалдаж авхад унших цагийг нь бас давхар авдаг бол тун сайхнаа” гэсэн шиг сайн ном зохиолд зарцуулах цаг завийг хэдэн зоос олох зорилготой муу ном, зохиолчид эзэлж, асар их хохирол учруулж байна.

Энэ түм буман хэрэггүй юмнаас эрэл хийж юм олох гэж цаг заваа зарж, өөрийгөө эргүүтүүлж байхын оронд юм уншихгүй байх нь бараг чухал боллоо. Тиймээс нэгэн алдартай үгийг хөрвүүлэн “Хөгийн, новшийн юм уншихад нас даанч урт юм, хэрэгтэй чанартай юм уншиж судлахад нас даанч ахар” гэлтээ.

Үр дүнтэй байхын тулд:

1. Агуу хүмүүсийн бүтээлийг л болж өгвөл төрөлх хэлээр нь эсвэл тун сайн орчуулгаар унших, илүү таашаал хүртэх оюуны соёлтой бол.

2. “Repetitio est mater studiorum”. “Повторение мать учение”. Давтан, дахин уншиж бай. Юугаар төгссөн гэдгийг мэдэж байгаа болохоор яаж яваад, хаана ямар хэлхээ холбоос, дараалал байгаад тэр төгсгөлд хүрэв гэдгийг энэ удаа уншихдаа анхаар. Өөрөөр хэлбэл, анатоми (гэдэс дотор нь орох), логик, учир начрыг илүү тод харах боломжтой. Түүнээс гадна давтан уншихад арай өөр урам зоригтой духтай уншдаг

3. Хэсэг уншаад завсарлаад юу уншиж, юу ойлгов гэдгээ тунгаа. Төрсөн санаа оноогоо цаасан дээр буулга. Цаасан дээр буулгасан тэмдэглэл хэрэгтэй хэдий ч элсэн дээр үлдээсэн мөр шиг арчигдаад л замхарна. Тиймээс тэмдэглэлээ яаж хөтлөх, юу тусгах, хэрхэн ангилах цэгцлэх талаар бас суралцах ёстой юм.

4. Уншсан бүтээлийнхээ гол гол санааг илэрхийлсэн зохион бичлэг (эссе) хийдэг дадал зуршилтай бол, энэ чиний оюун ухааны чанар чансааг харуулна. Тархины хэмжээ, сэтгэлгээний цар хүрээний (саарал вещество) чансааг харуулна.

5. Тархийг хөгжүүлж болно. Нэг арга байдаг: хүнд, хэцүү ном зохиол унших, сонгодог урлаг (балет, хөгжим, уран зураг, архитектур зэрэг) тогтмол сонирхох. Юм мэддэг хүмүүс, эртний (2000 түүнээс өмнө үеийн) сонгодогуудын зохиол унш гэж зөвлөдөг. Тэдний нэг өгүүлбэрт буй “концентрация мысли” маш өндөр, дээрээс нь зүйрлэл “түрхсэн” учраас тунгаан ойлгоход тун амаргүй. Жишээ нь, “Ширнэн”, “Алтангэрэл” нээгээд унших гэж оролдоод үзээрэй.

6. Эртний грек, латин, төвд санскрит хэл сурах, ханз бичиг сурах хэрэгцээний тухай яриад амны гарз болно биз. Хуучин монгол бичгээ ч сурах тухай ухуулаад ч хайран цаг. Харин ахуй амьдралд нь нэн даруй хэрэг болох, англи франц, герман, япон, солонгос, хятад, араб хэл сурахыг уриалмаар байна. Өнгөрсөн түүх соёлтой холбоотой байж чаддаггүй юм аа гэхэд одоо буй соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхахын тулд гадаад хэл сурах тэр хэлээр нь ном зохиол унших нь сонголт гэхээсээ бодит хэрэгцээ болсон. Ялангуяа баяжих хүсэлтээ, карьер хөөгч нарт нэн чухал. Гадаад хэл эзэмшихийн нэг сайн тал нь өөрийн төрөлх хэлний гоо сайхныг, нөгөө “чихнэ чимэг” болдог юмыг мэдрэхэд тустай гэж би боддог.

Би тэр алдарт гүн ухаантан шиг ном уншихаа багасга гэж хэлж чадахгүй. Тэр үед хэвлэгдэж байсан ном тоо одооныхоос хэдэн мянга дахин цөөн байсан ч хэрэггүй юм хичээн гай тарж байгаа болон цаашид ямар хор хөнөөлтэйг тэрээр мэдэж байсан.

Өнөөдөр дэлхий дээр бараг 130сая ном байгаа гэж Гүүгл (https://mashable.com/2010/08/05/number-of-books-in-the-world/) мэдээлж байна, Монгол улсын үндэсний номын санд 3 сая гаруй ном байгаа бөгөөд манай хүн амын 3/2 нь онлайн, тэдний бараг 2 сая нь фэйсвүүк хаягтай билээ. Эдгээр сувгаар ямар их мэдээлэл урсаж та бидний анхаарлыг хэдэн минут секунд татах гэж оролдож байгааг бодвол шүүлтүүр гарцаагүй хэрэгтэй. Тэр шүүлтүүр нь та бид өөрсдөө.

Товчхондоо, байгалаас заяагдсан оюуны чадавхын өгөгдөл нэн чухал хэдий ч эзэн хичээвэл түүнийг хөгжүүлж, үр дүнтэй ашиглаж болно. Сонгож сур.

Эх сурвалж: https://www.amarjargal.org/

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив
Сонин хачин

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив

nomun
2022-06-16
Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх
Видео мэдээ

Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх

munkhzul
2022-06-07
Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон
Сонин хачин

Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон

nomun
2022-05-05
Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг
Бусад

Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг

nomun
2022-05-05
Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно
Сонин хачин

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно

nomun
2022-04-28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Анжелина Жоли охиноо “улстөрд уруу татав”
Бусад

Анжелина Жоли охиноо “улстөрд уруу татав”

2016-03-10
УМАЙД НУУГДСАН АЮУЛ
Эрүүл мэнд

УМАЙД НУУГДСАН АЮУЛ

2017-05-15
Хиймэл сормуус, Нүдний линз
Гоо сайхан

Хиймэл сормуус, Нүдний линз

2014-10-16
ХАТАН ХААН ЕЛИЗАВЕТА 3D МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛНЭ
Гадаад мэдээ

ХАТАН ХААН ЕЛИЗАВЕТА 3D МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛНЭ

2012-12-11
Шинэ жилийн гоёлоо сонгосон уу
Загвар

Шинэ жилийн гоёлоо сонгосон уу

2016-12-09
Ди Каприогийн шинэхэн амрагийн нүцгэн зураг папарциудад өртөв
Гадаад мэдээ

Ди Каприогийн шинэхэн амрагийн нүцгэн зураг папарциудад өртөв

2014-04-17
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In