Хөгшрөлтийг удаашруулдаг 7 ХҮНС

eecc1524faa6b5729886438ec0162405Залуу насаа удаан хадгалахыг хүсдэггүй хүн гэж үгүй. Харин хэрхэн залуу бөгөөд эрүүл байх вэ? Хөгшрөлтийн процессыг удаашруулдаг 7 төрлийн бүтээгдэхүүнийг нэрлэе.


Йогурт

Сүүн бүтээгдэхүүн нь кальциар баялаг. Исгэлэн сүүн бүтээгдэхүүнийг сахаргүй хэрэглэдэг хүмүүс ходоод гэдэсний үрэвсэлгүй амьдардаг.

Загас

Долоо хоногт хоёр удаа л хоолондоо загас хэрэглэхэд хангалттай. Загасанд агуулагддаг ашигтай тосны хүчил омега-3 нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, хортой холестерины хэмжээг багасгана.

Тарвас

Зун бидний идэх дуртай тарвас нь амттай бөгөөд ашигтай. Тарвас нь хөгшрөлтийг сааруулдаг.

Нэрс

Долоо хоногт 2 удаа нэрс идвэл тархины үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлж бас хөгшрөлтийг удаашруулдаг.

Жүрж

Витамин C, коллагеноор баялаг энэ жимс нь хөгшрөлтийг удаашруулдаг. Мөн жүржний таатай үнэр нь тайвшруулж, стрессийн түвшинг бууруулдагийг мэргэжилтнүүд тогтоожээ. Иймээс жүржийг зөвхөн идэх биш таатай үнэрийг нь мэдэр.

Брокколи

Брокколи нь турахыг хүсэж буй хүмүүсийн хоолны цэсэнд орох төдийгүй залуу насаа хадгалахыг хүссэн хэн бүхний дурлах ногоо юм. Витамин С-гээр баялаг энэ ногоо нь дархлаа сайжруулж, организмыг дотроос нь залуужуулдаг.

Авокадо

Авокадо бол жинхэнэ супер хүнс. Омега-9-өөр баялаг энэ жимс нь бидний арьсыг зөөлөн, эрүүл, гэрэлтсэн хэвээр нь хадгалдаг.


Хөгшрөлтийг удаашруулдаг 7 ХҮНС
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.