2022-06-30 09:03
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Мэдээ

Хүүхдийн вакцин: Анхаарах гурван зүйл

munkhzul munkhzul
2021-06-29
0 0
0

712-1624920597712-1623883070712-1623727831q12_20210310051939_20210615103939

Манай улс  насанд хүрсэн нийт иргэдийнхээ талаас илүү хувийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулаад байгаа билээ. Харин дэлхийн улс орнууд халдвараа хумихын тулд аль хэдийнэ хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насныхан бүрэн тундаа хамрагдаж халдварын эрсдэл багассан ч хүүхдийн дархлаажуулалт хүлээгдээд байсан юм.

Тэгвэл өчигдрөөс эхлэн Монгол Улс 12-15 насныхнаа  албан ёсоор дархлаажуулж эхэллээ.  Энэ нь сүүлийн хэдэн сар цар тахлын халдварт өртсөн хүн амын цөөнгүй хувийг эзлээд байсан хүүхдүүдийг хамгаалахаас гадна намар хичээлийн шинэ жилтэй золгохоос өмнөх бэлтгэл ажил юм. Салбарын яамны мэдэгдэж буйгаар есдүгээр сараас танхимын хичээл эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч хүүхдүүдийн дунд өвчлөл өндөр түвшинд байхад эрсдэл хэвээр байгаа.  Тиймээс намар хичээлийг хугацаанд нь эхлүүлж,  хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийг вакцинжуулах шаардлага үүсээд байгаа юм. Дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийнхэн өвчлөх магадлал өндөр байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ сарын 28-наас 12-15 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлснийг бид сурвалжиллаа.
Дархлаажуулалтыг нийслэлийн есөн дүүрэг тус бүрд 2-3 цэгт хийж байна. Биднийг Сүхбаатар дүүргийн 33-дугаар сургууль дээр очиход хүүхдээ вакцинд хамруулахаар ирсэн эцэг, эхчүүдийн идэвхи өндөр байлаа.  Хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн “Комирнати” вакциныг  тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр хийж байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас баталсан эцэг эхээр бөглүүлэх зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтжээ. Мөн нэмэлт мэдээллийг  дархлаажуулалтын эмч нэг бүрчлэн тайлбарлаж байна.
Хүүхэд асран хамгаалагчтайгаа дархлаажуулалтад хамрагдахаар ирэхдээ төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхний аль нэгийг авч ирэх шаардлагатай. Вакцин хийлгэснээс хойш 15-30 минут ажиглалтын өрөөнд байх ба энэ хугацаанд хямарвал яаралтай тусламжийн өрөөнд оруулж хүчилтөрөгч өгөх,зүрх судсыг дэмжих арга хэмжээ авахаар бэлтгэсэн байв. Харин тархи мэдрэлийн хүнд өвчтэй,унаж татдаг, архаг хууч өвчин нь сэдэрсэн тохиолдолд вакцин хийж болохгүй эсрэг заалттай юм байна. Хэрвээ хүүхэд коронавирусийн халдвар авч байсан бол эдгэснээс 21 хоногийн дараа вакцинд хамрагдах боломжтой юм.
Хүүхдийн вакцинжуулалтын талаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Ж.Хуяг “Вакцин хийлгэсний дараа бага зэрэг халуурах, бөөлжих, нус гоожих, ханиах, хоолой хөндүүрлэх зэрэг томуу төст шинжүүд түгээмэл илэрдэг.  Энэ тохиолдолд эмчээс зөвлөгөө авч тохирох эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.Эдгээр хөнгөн урвалууд нь бусад вакцины үед ч илэрдэг бөгөөд хүний биеийн дархлааны системийн нөлөөгөөр өвчин үүсгэгчийн эсрэг дархлаа тогтоож байгааг илэрхийлдэг ба 1-3 хоногт  аяндаа зүгээр болдог.  Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын урвалууд тогтвортой удаан хугацаанд үргэлжлэх эсвэл шинж тэмдгүүд хүндэрвэл харьяа өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж эмчийн зөвлөмж авна. 12-17 насныханд вакцины гэрчилгээ өгөхгүй. Харин хоёр дахь тун хийлгэсний дараа эцэг эхийнх нь гар утсанд  мессеж очих учраас заавал тусгай гэрчилгээ авах шаардлагагүй” гэлээ.
Вакцин хийлгэснээс хойш гурав хоногийн дотор даарахгүй, халуун ногоотой хоол идэж болохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, усанд орж, кофе ууж болохгүй. Түүнчлэн харшил өгдөг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүйн дээр вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй хүрэхгүй байх, сайн хооллож шингэн зүйл хангалттай уух, боолт хийх эм тос түрхэх бусад зүйлээр жин тавихгүй байхыг эмч нар анхаарууллаа.
Мөн амны хаалт зүүх, гараа угаах, зайгаа тогтмол барьж давтан тунгаа товлосон хугацаанд хийлгэх, вакцин хийлгэсэн тэмдэглэгээ бүхий урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээг 21 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх хүртэл хадгалах юм.
Б.Анх-Учрал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Даралт бууруулах энгийн арга
Зөвлөгөө

Даралт бууруулах энгийн арга

nomun
2022-06-29
СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна
Мэдээ

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургууль дараах хөтөлбөрүүдэд элсэлт авч байна

munkhzul
2022-06-27
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ
Гадаад мэдээ

Хурим дээрээ эхнэрээ цохисон узбек залуу ТАЙЛБАР ХИЙВ

munkhzul
2022-06-21
Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа
Гадаад мэдээ

Роскосмос: Эмэгтэй сансрын нисгэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж байгаа

munkhzul
2022-06-21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд
Загвар

Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд

munkhzul
2022-06-29
0

Алдартнууд энэ зуны хамгийн халуухан трендийг тунхаглалаа. Оливиа Кулпо, Жулия Фокс, Женнифер Лопез зэрэг алдартнууд нарийн утсаар холбогдсон халуухан загварын хувцсаар гоёх...

Цааш унших
Даралт бууруулах энгийн арга

Даралт бууруулах энгийн арга

2022-06-29
Наршихаас сэргийлэх аргууд

Наршихаас сэргийлэх аргууд

2022-06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

2022-06-29
Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзны тухай АНХ удаагаа АМ НЭЭВ

Ким Кардашъяан Мэрлин Монрогийн даашинзны тухай АНХ удаагаа АМ НЭЭВ

2022-06-29

Санал болгож байна

М.Анхцэцэг: Солонгосын саналыг хүлээж ав гэж зөвлөхгүй байхыг хүсье
Видео мэдээ

М.Анхцэцэг: Солонгосын саналыг хүлээж ав гэж зөвлөхгүй байхыг хүсье

2016-11-24
Хүмүүс

Энэ цагийн эрэлттэй байгаа ТАВАН ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН

2021-11-08
Кейт Уинслет “Би том ногоон батганд баригдчихаад байна”
Оддын амьдрал

Кейт Уинслет “Би том ногоон батганд баригдчихаад байна”

2014-10-16
Спортын сайхан бүсгүй Л.Вонн дэлхийн цомын дээд амжилт тогтоолоо
Спорт

Спортын сайхан бүсгүй Л.Вонн дэлхийн цомын дээд амжилт тогтоолоо

2015-01-22
Далай лам: Вирусийн заналхийлэл арилах болно, хүн төрөлхтөн энэрэл нигүүлслээр даван гарна
СКАНДАЛ

Далай лам: Вирусийн заналхийлэл арилах болно, хүн төрөлхтөн энэрэл нигүүлслээр даван гарна

2020-04-28
АРЬСАА ТОРГО МЭТ БУЛБАРАЙ БОЛГОЁ
Зөвлөгөө

АРЬСАА ТОРГО МЭТ БУЛБАРАЙ БОЛГОЁ

2013-03-25
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In