Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан бол заавал эмнэлэгт хэвтэнэ

ETv2dUEXgAAPFSg

Жирэмсэн эмэгтэйчүүдэд Pfizer вакциныг хийж байгаа бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө илрээгүй хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүд гэртээ байж, зөвхөн цахимаар хүмүүстэй харилцаж, цахимаар ажиллах хэрэгтэйг хэлэв. Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах нь нэмэгдэж, хүндрэх, эндэх эрсдэл өндөр байгаа тул олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй юм. Жирэмсэн эх гэртээ байгаа ч хамт амьдардаг гэр бүлийнхэн нь гадуур явж халдвар тээж ирж байгааг мөн анхаарууллаа.

Жирэмсэн эмэгтэйчүүд ковидын халдвар авсан бол заавал эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх шаардлагатай гэв. Гэртээ дур мэдэн эмчилгээ хийж болохгүй.

Мөн жирэмсний 36-гаас дотогш долоо хоногтой эмэгтэйд Pfizer вакциныг хийж байна.


Жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан бол заавал эмнэлэгт хэвтэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.