Машиныг асаамагцаа агааржуулагчийг ажиллуулж болохгүй

7-30

Машиныхаа цонхыг хаагаад сүүдэрт зогсоол дээр тавьбал, ойролцоогоор 400-800 мг бензол хуримтлуулна. Хэрэв +16 градусаас дээш нарны хурц туяанд зогсоол дээр тавих юм бол бензолын түвшин 2000-4000 мг болтлоо өсөх буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 дахин ихэсдэг гэсэн үг юм.

Хүмүүс машины цонх хаалттай үед дотор нь орж суухдаа их хэмжээний бензолоор амьсгалдаг. Бензол бол бөөр, яс болон элгэнд сөргөөр нөлөөлдөг хортой бодис юм. Хамгийн онцгүй нь энэ бодисоос салахад тийм ч амар биш. Машиндаа орж суугаад агааржуулагчаа ажиллуулахаас өмнө цонхоо нээж, 2 минут байлгах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эрүүл мэндийн учир шалтгаан:

Судалгаанаас харахад агааржуулагчийг ажиллуулахын өмнө агаарын солбилцол хийх нь машинд хуримтлагдсан бензолтой агаарыг гадагшлуулах ач тустай аж – бензол бол хорт хавдар үүсгэгч бодис юм. Тиймээс машиндаа суумагцаа агааржуулагчаа ажиллуулалгүй, эхлээд цонхоо онгойлгож, агаар оруулах хэрэгтэй.

Машиныг асаамагцаа агааржуулагчийг ажиллуулж болохгүй

Дээр дурдсанчлан та эхлээд цонхоо онгойлгож, хэдэн минут байлгасны дараа агааржуулагчийг ажиллуулж болно. Ингэснээр машинд үүссэн хорт хавдар үүсгэгч карциноген төрлийн тухайлбал бензол мэтийн бодисууд гадагшилна.

Эх сурвалж: www.drive2.ru


Машиныг асаамагцаа агааржуулагчийг ажиллуулж болохгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.