Жирэмсэн эмэгтэйчүүдийг ЭХО-д цөөн үзүүлэхийг зөвлөж байна

new_27a8d2070bb87fdbd15ca26dd5f893089d71f4cbКороновируст халдвар (Ковид19)-ын үед жирэмсэн эхчүүд юу анхаарах, яаж сэргийлэх вэ гэдэг талаар  ЭХЭМҮТ, ЭБЭЭ-ийн зөвлөх эмч С.Хишгээ дараах мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.


ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН ҮЕД ХАЛДВАРТ ӨРТӨХӨӨС ЯАЖ СЭРГИЙЛЭХ ВЭ

Мэдээж эхний гурван сарын дотор хяналтдаа орно. Жирэмсний хяналтын явцад эмнэлэгт очих тоогоо цөөрүүлэх нь чухал. Манай улсад мөрдөж байгаа тушаалаар жирэмслэлт хэвийн явцтай үед 8 удаа үзүүлэх ёстой байдаг. Энэ цар тахлын үед бид очих тоогоо цөөрүүлэх талаар хяналтынхаа эмчтэй ярилцаж, анхаарах хэрэгтэй.

Үүний тулд хүнтэй харьцахыг хязгаарлах, шаардлагагүй сорил, шинжилгээг багасгах. Цар тахлын өмнөх байдлаас харахад эмэгтэйчүүд маань шаардлагагүй сонил шинжилгээг энд тэнд очиж өгдөг. Үүнийгээ багасгах хэрэгтэй.

Дараагийн нэг зүйл нь хэт авиан үзлэгийг цөөлөх. Бидний ярьж заншсанаар ЭХО-д харуулах тоогоо цөөлөх хэрэгтэй. Заримдаа эхчүүд маань жирэмсний туршид 10 гаруй удаа ч харуулчихсан байдаг. Бидний мөрдөж буй тушаал журмаар хэвийн, хүндрэлгүй үед гурван удаа үзүүлэхэд хангалттай гэж үздэг. Тэгэхээр эхнийхийг болж өгвөл 17 хоногийнхоо дотор харуулна. Энэ нь зүрхний цохилт байна уу, ураг хаана байна вэ, хэвийн байна уу гэдгийг үздэг. Хамгийн чухал хоёр дахь үзлэг бол 18-20 долоо хоног. Үүнийг ЭХО-д үзүүлэхээс өөр арга байхгүй. Үүгээр ургийн бүх анатомийн бүтцийг хардаг. Гурав дахь нь 32-36 долоо хоногтойд үзүүлдэг.

Дараагийн нэг зүйл нь жирэмсэн эмэгтэй болон түүний ар гэр нь хяналтын эмч, эх баригчтайгаа ойр харилцаатай байж, утас, фэйсбүүк, мэйлээр зэрэг боломжит харилцаагаар эмчдээ биеийн байдлаа мэдээлж, хэвийн үед заавал эмнэлэг гэхгүйгээр байж болох юм.

Цар тахлын үед жирэмсний хяналтад зайлшгүй эмнэлэгт үзүүлэх хугацааг 12, 20, 28, 36 долоо хоногтой байхаар тогтоосон байгаа.


Жирэмсэн эмэгтэйчүүдийг ЭХО-д цөөн үзүүлэхийг зөвлөж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.