Ажлын хариуцлага алдсан “103″- ын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболдыг чөлөөлжээ

103

Хоёрхон хоногийн өмнө буюу 2021.07.03-ны өдрийн 11:29 цагт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадна Covid-19-ийн халдвар авсан иргэн цээжэндээ уушгины зургаа тэвэрсээр, анхны тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл алтан гартай гэх эмчээс амь гуйж, хоёр эмнэлэг дамжин амь тэмцэж явсан иргэнийг хүлээж аваагүй Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ. С.Ариунболдыг ажлын байрны тодорхойлтод зааснаар эмч нарын ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүй, ажиллах үүргээ биелүүлээгүй улмаас үйлчлүүлэгчийн амь нас хохирсон ноцтой зөрчил гаргасан тул 2021.07.05-ны өдрөөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлж Д.Бат-Ундрахыг томилжээ. Д.Бат-Ундрах нь тус төвд дуудлагын их эмч, менежер, салбарын эрхлэгч, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга,  НЭМҮТ-д дэд захирал, АШУҮИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.


Ажлын хариуцлага алдсан “103″- ын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболдыг чөлөөлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.