2022-07-03 22:23
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонин хачин

Хувьсгалчдын түүхт зөвлөгөөн буюу МАХН-ын анхдугаар Их хурал

nomun nomun
2021-07-06
0 0
0

712-16255261187-6-5й2

МАХН-ын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг үйл явдлын нэг нь 1924 намын III Их хурлаас намын анхдугаар Их хурал гэж нэрлэхээр тогтсон Хиагт хотноо 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд хуралдсан хувьсгалчдын зөвлөгөөн юм. 1920 оны эцэс, 1921 оны эхээр Монголын хувьсгалчид Гэгээтийн дацанд байрлаж, тэр орчимд намын их  хурлыг хуралдуулахаар төлөвлөж байжээ.  Хурлын бэлтгэл ажлыг С.Данзан хариуцаж байв.

Тухайн цаг үед Монгол орны улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, хувьсгалчдын анхдугаар зөвлөгөөнийг хугацаанаас нь өмнө хуралдуулах шаардлага гарч, ардын журамт цэргийн анхны хороо, хил орчмын нутгийн төлөөлөгчдийн  бүрэлдэхүүнтэйгээр хурлыг нээхээр тогтож, Дайчин ван,  Эрдэнэ ван, Ахай гүний хошуудад тусгай элч илгээж байжээ.
Ингээд цагаагчин тахиа жилийн цагаан сарын 22-н, аргын тооллын 1921 оны гуравдугаар сарын 1-нд ОХУ-ын Дээд шивээ буюу Троицкосавск хотноо  хувьсгалчдын анхдугаар  зөвлөгөөнийг нээв.  Анхдугаар Их хурлын даргалагчаар С.Данзан, бичээчид Ц.Дамбадорж, Д.Дашзэвэг нарыг сонгон томилж хэлэлцэх хэргийг баталлаа.
Нэгдүгээрт, тухайн цаг үеийн  байдлыг үнэлэн хэргийг хэрхэн шийдвэл зохих явдлыг хэлэлцэх, хоёрдугаарт Монгол ардын намын цэргийн бүх хэргийг ерөнхийлөн захирах газар байгуулах, гуравдугаарт цэргийн захирах газрын дүрмийн тухай, дөрөвдүгээрт намын суртлыг ухуулан таниулах асуудлыг хэлэлцсэн тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.  Анхны хурлыг нээж С.Данзан хэлсэн үгэндээ “Харьяат улсын доторх харгис самууныг устган хурааж, өөрсдийн шашин суртал, нутаг үндсээ ариутган хамгаалж тусгаар нэгэн улс болон тогтнох явдал нь Монголын хувьсгалчдын гол зорилт мөн” хэмээн тодотгожээ.   Хоёрдугаарт, Барон Унгернийн босгосон Засгийн газар нь цаашид улс болон оршин тогтнож чадахгүй бөгөөд Оросын цагаантнууд Монголын Хязгаарт цөмрөн орж, монгол орныг хятадын милитаристуудаас чөлөөлөхөд түр тусалсан боловч алсдаа монголд дайсан даллах тул хэрхэвч нөхөрлөж үл болно гэж дүгнэжээ.  Гуравдугаарт, Зөвлөлтийн засагт Орос улсын үзэл бодлого нь олон түмэнд тус хүргэхээс өөр харшлах явдалгүй хэмээсэн нь туйлын үнэн тул түүнтэй нөхөрлөж, эдүгээ ба эцсийн их хэргийг бүтээвээс сайн болно хэмээжээ. С.Данзангийн Их хуралд хэлсэн үг тус хурлаас хувьсгалын тулгамдсан асуудлаар зөв шийдвэр гаргахад зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж түүхэн эх сурвалжуудад тэмдэглэжээ.  Эхний өдрийн хуралдаан  үдшийн 23.00 цаг хүртэл үргэлжилсэн бол гуравдугаар сарын 2-нд хоёр дахь өдрийн хуралдаан 15.00 цагт эхэлж, ардын цэргийн хэргийг захирах газрыг штаб нэртэйгээр байгуулж, штабт таван түшмэд сонгох, гурвыг нь Монгол Ардын намын гишүүдээс үлдсэн хоёрыг нь Коминтернээс томилогдсон хүмүүсээс сонгохоор тогтжээ. Улмаар Цэргийн ерөнхийд Д.Сүхбаатар, гишүүдэд С.Данзан, Н.Билэгсайхан нарыг сонгов.  Коминтерний төлөөлөгчидтэй тохиролцож, шаардлагатай хүмүүсийг урьж ажиллуулах эрх олгожээ.  Түүнчлэн Их хурлаар Москва хотноо одож, тусламжийн хэрэг хэлэлцсэн намын төлөөлөгчдийн хийж гүйцэтгэсэн ажлын  дүнгийн тухай хэлэлцсэн байна.
Гурав дахь өдрийн хуралдаан өмнөх хоёр өдрийнхөөс зарчмын хувьд ялгаатай байв.   Намын зохион байгуулалт,  мөрийн хөтөлбөр, тунхаглан зарлах бичгийг хэлэлцэн баталсан байна.  Мөн гурав дахь өдрийн хуралдаанд төлөөлөгчид оролцоогүй зөвхөн намын гишүүд оролцож, асуудлаа хэлэлцжээ. Улмаар хурлын төгсгөлд намын төв хороог байгуулах асуудлыг хэлэлцэж, байгуулах болсон шалтгаанаа нэгдүгээрт,  нийслэл хүрээн дэх намын байгууллага хятадын милитаристуудаас болж, үйл ажиллагаагаа зогсоосон.  Хоёрдугаарт, хил орчмын нутагт намын бодит хүчин хуралдаж буй учир тэнд намын хүчийг төвлөрүүлэх, гуравдугаарт Хиагт хотыг чөлөөлсний дараа намын төв байгууллагын удирдлагаар намын үйл ажиллагааг Монгол нутгийн гүн рүү дэлгэрүүлэх шаардлага бий болсонтой холбон тайлбарлажээ.
Ийнхүү гурван өдөр болсон намын анхдугаар Их хуралд 20 төлөөлөгч оролцсон хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэгджээ. Намын  Их хурлын протоколыг монгол бичиг болон орос хэлээр тэмдэглэн үлдээжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив
Сонин хачин

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив

nomun
2022-06-16
Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх
Видео мэдээ

Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх

munkhzul
2022-06-07
Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон
Сонин хачин

Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон

nomun
2022-05-05
Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг
Бусад

Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг

nomun
2022-05-05
Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно
Сонин хачин

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно

nomun
2022-04-28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Халамж хүндэтгэл байхгүй, яв зайл гэж хөөж байгаа хүн суухаараа байнга л хөөх байх
Зөвлөгөө

Халамж хүндэтгэл байхгүй, яв зайл гэж хөөж байгаа хүн суухаараа байнга л хөөх байх

munkhzul
2022-07-02
0

Би найз залуутайгаа 2 жил гаран үерхээд нэг гэрт ороод сар ч болоогүй байна. 2 жилийн хугацаанд юм юм л...

Цааш унших
Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв

Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв

2022-07-02
МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой

МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой

2022-07-02
Амттай шорлог хийх таван жор

Амттай шорлог хийх таван жор

2022-07-01
ДУУЛИАН | Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

ДУУЛИАН | Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-07-01

Санал болгож байна

НЭМҮТ: Ажил дээрээ гараа угаах хэрэгтэйг анзаардаггүй таван мөчийг анхааруулж байна
Өнөөдрийн онцлох

НЭМҮТ: Ажил дээрээ гараа угаах хэрэгтэйг анзаардаггүй таван мөчийг анхааруулж байна

2020-03-25
Жулиа Робертс: Би сул дорой нэгэн биш
Мэдээ

Жулиа Робертс: Би сул дорой нэгэн биш

2015-12-03
Өнгөт инээд Онигоонууд 2 хэсэг

Өнгөт инээд Онигоонууд 2 хэсэг

2013-03-17
Хьюстоны ээж шүүмжлэлд өртжээ
Охид бүсгүйчүүд

Хьюстоны ээж шүүмжлэлд өртжээ

2012-06-11
Жүжигчин Д.Хулангийн сүүлийн үеийн гэрэл зургууд
Охид бүсгүйчүүд

Жүжигчин Д.Хулангийн сүүлийн үеийн гэрэл зургууд

2019-10-28
Яаж тамхиа хаях вэ?
Зөвлөгөө

Яаж тамхиа хаях вэ?

2013-12-24
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.