TikTok-той өрсөлдөх богино хэмжээний видео бичлэгийн Shorts үйлчилгээгээ дэлхийн 100 гаруй улс оронд нэвтрүүлж байгааг YouTube компани өчигдөр зарлажээ.
Түүний өрсөлдөгч Хятадын компанийн бүтээгдэхүүн TikTok саяхан видеоны уртаа нэг минутаас 3 минут болгож сунгасан юм. Богино хэмжээний видео бичлэгийн зах зээлийг TikTok үйлчилгээ байлдан дагуулсны дараа технологийн том компаниуд энэ чиглэлд өрсөлдөж эхлээд байна. Фэйсбүүк компани энэ зах зээлээс эзлэхийн тулд сошиал платформдоо Short Videos булан нээсэн бол Инстаграм платформдоо Reels нэртэй ижил төстэй үйлчилгээг бий болгосон юм.