Олимпын наадмын үеэр ХААН Банк харилцагчдадаа iPhone-12 гар утас бэлэглэнэ

ХААН Банкны 30 жилийн ой 2021 онд тохиож буй. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан ХААН Банкны зүгээс харилцагчдадаа талархал илэрхийлж, Олимпын наадмын үеэр долоо хоног бүр 21 аймаг, 9 дүүргээс 30 харилцагч тодруулж, 7-р сарын 25-ны өдрөөс 8-р сарын 8-ны хооронд гурван долоо хоногийн турш 90 iPhone-12 гар утас бэлэглэх гэж байна.

Олимпын наадмын үеэр ХААН Банк харилцагчдадаа iPhone-12 гар утас бэлэглэнэ

ХААН Банкны талархлын бэлгийг авах эхний 30 харилцагчийг тодруулсан нэвтрүүлгийг 7-р сарын 25-ны ням гарагийн 15:30 цагаас олимпын наадмыг дамжуулж буй 13 телевизээр зэрэг цацах юм. Мэдээллийн технологийн аудитын хяналт дор ХААН Банкны данстай иргэд автоматаар “Khan Lottery” програмд бүртгэгдэх тул ямар нэг байдлаар нэмж бүртгүүлэх шаардлагагүй. Нэвтрүүлгийн үеэр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс тус бүр нэг харилцагчийг санамсаргүй түүврийн аргаар тодруулах ба хөндлөнгийн хяналт тавихаар аудитын Дэлоитт Онч ХХК (Deloitte Mongolia) бидэнтэй хамтран ажиллаж байна. Мөн ХААН Банкны дотоод аудит болон харилцагчдын төлөөлөл энэхүү үйл ажиллагааг хөндлөнгөөс хянаж оролцох болно.

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын наадмаа хүлээн авч үзэнгээ 2021.07.25-2021.08.08-ны өдрүүдэд гурван долоо хоногийн турш бидний бэлтгэсэн iPhone-12 гар утастай “ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА” нэвтрүүлгээ хуваарийн дагуу 13 телевизээр тухлан сууж үзээрэй.

ХААН Банкны Баярлалаа нэвтрүүлгийн дамжуулалтын хуваарь:

  • 2021 оны 7-р сарын 25, 15:30 цагаас;
  • 2021 оны 8-р сарын 1, 19:00 цагаас;
  • 2021 оны 8-р сарын 8, 17:00 цагаас.

Олимпын наадмын шууд нэвтрүүлэг дамжуулах ТВ сувгууд:

  • “Боловсрол”, “Ийгл”, UBS, NTV, TV5, TV8, TV9, С1, SBN, ETV, VTV TM, Star HD

 

ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА!


Олимпын наадмын үеэр ХААН Банк харилцагчдадаа iPhone-12 гар утас бэлэглэнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.