Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн ахлагч Н.Ариунболд буюу Бооёог танихгүй хүн ховор. Тэгвэл сүүлийн жилүүдэд түүний үзэсгэлэнт охин Амин-Эрдэнэ ааваасаа дутахааргүй залуу үеийнхэн дундаа гоо үзэсгэлэнтэйгээрээ алдартай болжээ.
Өдгөө 18 насны босго алхаж яваа тэрээр сүүлийн үед халууха н төрхөө ил гаргах болсон байна. Түүнийг эргүүлэх эрчүүд олон байдаг учраас найз залуутай гэдгээ зарлаж, 7 жилийн турш үерхэж байгаа гэдгээ хэлсэн байна.
Ташрамд дуулгахад, Амин-Эрдэнэ тун удахгүй эгчийнхээ хамт АНУ-руу коллежид явах гэж байгаа аж. Тиймээс сургалтын төлбөртөө нэмэр болохын тулд гоо сайхны бараа бүтээгдэхүүн рекламдаж эхэлжээ.