2022-06-28 14:12
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонин хачин

Зардлаа хэрхэн хэмнэх вэ?

nomun nomun
2021-07-24
0 0
0

Zardal-780x470

Хоол хүнсээ худалдаж авахаас эхлээд зурагт худалдаж авах гэх зэрэгт мөнгөө хэрхэн үр ашигтай зарцуулахад тань туслах зарим энгийн зөвлөмжийг энд дурдлаа. Та мөнгөө юунд зарцуулж буйгаа хянах хэрэгтэй

Нэгдүгээрт, та мөнгөө юунд зарцуулж буйгаа нягтлаарай. Үүний тулд төсөв гаргаж, төсөвтөө багтаан худалдан авалт хийх аргыг ашиглах нь зүйтэй. Төсөв нь таны орлого (жишээлбэл, цалин) болон мөнгөө юунд зарцуулж буйг харуулна. Та зөвхөн хувийн, эсвэл өрхийн төсөв гаргаж болно.  Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр, боломжтой үедээ хэдэн төгрөгийг юунд зарцуулснаа бичиж тэмдэглээрэй.

Судалгаа хийж харьцуулах

Хамгийн бага үнийг санал болгож буй газрыг олохын тулд дэлгүүр, захуудад тухайн зүйл ямар үнэтэй байгааг судалж үзээрэй. Нэг бараа бүтээгдэхүүн нэг дэлгүүрт үнэтэй байхад нөгөө дэлгүүрт хямд байж болно.

Онцгой үнийн санал

Онцгой хямдрал, үнийн санал байгаа эсэхийг судлаарай. Жишээлбэл, таны худалдан авахыг хүсч байсан зүйл нэг дэлгүүрт, хоёрын үнээр гурвыг авч болно гэх мэт онцгой хямдралтай байж болно. Дэлгүүрүүд хямдрал зарласан үед хувцас, гэр ахуйн хэрэгсэл худалдан авбал та тэднийг харьцангуй хямд үнээр авах боломжтой. Гэхдээ худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ ашиглана гэж итгэл төгс байгаа үедээ л тухайн онцгой хямдралаар худалдан аваарай. Хэрэглэхгүй, ашиглахгүй зүйлээ хямд үнээр ч гэсэн худалдан авахгүй байх нь зүйтэй.

Хөнгөлөлтийн карт эсвэл үнэнч хэрэглэгчдэд зориулсан лояалти карт зэргийг ашиглах нь таны төлөх төлбөрийн хэмжээг бууруулна.

Зарим зүйлийг онцгой хямдралтай үнээр борлуулдаг, эсвэл дэлгүүр, компаниудын барааг хямдралтай үнээр борлуулж сурталчилдаг. Фейсбүүкийн групп, мэдээ мэдээллийн цахим хуудсууд байдаг.

Үнэтэй зүйл худалдаж авах

Хэрэв та машин, эсвэл зурагт гэх мэт үнэтэй зүйл худалдан авахаар төлөвлөж байгаа бол хэрэглэгчид, хөндлөнгийн шинжээчид тухайн барааны төрөл бүрийн загвар, брэндийн талаар хэрхэн үнэлж дүгнэснийг үзэж танилцсаны дараа шийдвэрээ гаргаарай. Хамгийн боломжит үнийг санал болгож буй дэлгүүр, үйлчилгээний газруудыг олохын тулд тэдгээрийн үнийг ямагт харьцуулж үзээрэй. Таны худалдан авалттай холбоотой бусад зардлыг асууж мэдэж аваарай. Тухайлбал, зарим дэлгүүр хүргэлтийн хөлс авдаг.

Та хуучин эд зүйлээ цахим хуудсаар болон сонинд үнэгүй зар байршуулах замаар борлуулж болно. Төмрөөр хийгдсэн эд зүйлийг төмрийн хаягдлын төвд худалдаж болно. Хэрэв та интернетэд холбогдох боломжтой бол тухайн барааны дэлгүүрт зарагдаж буй барааны үнийг зарим нэр хүндтэй онлайн жижиглэнгийн худалдааны үнэтэй харьцуулж үзээрэй. Үнэтэй эд зүйлд татагдан худалдан авч болохгүй. Та дараа нь харамсаж магадгүй. Эхлээд сайн судлаарай.

ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ЗӨВЛӨМЖҮҮД

  • Хямдрал, онцгой үнийн санал байгаа эсэхийг үзээрэй. Зарим дэлгүүр хаахаасаа өмнө бараагаа хямд үнээр худалддаг.
  • Хэрэв та гар утастай бол шинэ хувилбар гармагц худалдан авах гэж бүү яар. Утсаа ашиглах боломжгүй болтол хэрэглээрэй.
  • Өлссөн үедээ хүнс худалдаж авахгүй байх. Энэ нь таныг хэрэгцээнээсээ их худалдан авалт хийхэд хүргэдэг.
  • Авах зүйлийнхээ жагсаалтыг гаргаад, түүнийхээ дагуу худалдаж авах. Аливаа зүйлийг хүсэлдээ хөтлөгдөн худалдаж авахаас зайлсхийх.
  • Тухайн дэлгүүрийн өөрийнх нь брэндийг үзээрэй. Ерөнхийдөө харьцангуй хямд ба боломжийн чанартай байдаг.
  • Дэлгүүрүүдийн хямдралыг судлаарай (жишээ нь, улирлын эцсийн хямдрал)

МӨНГӨӨ ХЭМНЭХ БУСАД АРГУУД

  • Зурагтаа залгуураар нь салгах; Хэрэв “stand-by” байвал цахилгаан ашигласаар байдаг.
  • Ашиглаагүй үедээ гэрлээ унтраах;
  • Усаа хий гоожуулахгүй байх;

Эх сурвалж: Санхүүгийн боловсрол вэб сайт

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив
Сонин хачин

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив

nomun
2022-06-16
Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх
Видео мэдээ

Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх

munkhzul
2022-06-07
Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон
Сонин хачин

Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон

nomun
2022-05-05
Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг
Бусад

Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг

nomun
2022-05-05
Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно
Сонин хачин

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно

nomun
2022-04-28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ
Гоо сайхан

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

nomun
2022-06-28
0

Сүүлийн жилүүдэд манай дундаас дээш давхаргынхны дунд таргалалт, илүүдэл жин хэвийн үзэгдэл болоод байна. Хүмүүс ихэвчлэн 30 наснаас жин нэмж...

Цааш унших
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

2022-06-27

Санал болгож байна

Хүүхнүүдийг хэрхэн яаж урхидах вэ?
Зөвлөгөө

Хүүхнүүдийг хэрхэн яаж урхидах вэ?

2016-02-24
Р.Гончигдоржийн загвар өмсөгч бэр Б.Энхлүүн
Загвар

Р.Гончигдоржийн загвар өмсөгч бэр Б.Энхлүүн

2018-08-06
Анхны харцаар дурлах шалтгаан
Зөвлөгөө

Анхны харцаар дурлах шалтгаан

2015-05-20
Би амьдрал дээр жинхэнэ Белла байж чадаагүй
Мэдээ

Би амьдрал дээр жинхэнэ Белла байж чадаагүй

2015-04-15
Жинхэнэ оцон шувууд хаачив?
Мэдээ

Жинхэнэ оцон шувууд хаачив?

2018-07-04
“хуванцар сав” эрүүл мэндэд хортой…
Зөвлөгөө

“хуванцар сав” эрүүл мэндэд хортой…

2015-10-16
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In