Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ

16192408166083a7701a8c2

Данийн эрдэмтэд функционал соронзон томографын тусламжтайгаар кофенд дурлагсад болон энэ ундааг огт уудаггүй хүмүүсийн тархины үйл ажиллагаа кофены нөлөөгөөр хэрхэн өөрчлөгддөгийг судалжээ. Судалгааны үр дүнг шинжлэх ухааны “Molecular Psychiatry” сэтгүүлд нийтэлсэн байна.

Судалгаанд нийт 55 хүн оролцсоноос 31 нь кофенд дурлагсад 24 нь огт уудаггүй хүмүүс байжээ. Эрдэмтэд функциональ соронзон резонансын дүрслэлийг (fMRI) ашиглан тархины үйл ажиллагааг тайван, тодорхой даалгавар гүйцэтгэх үед болон аяга кофе уусны дараах гэсэн гурван төлөв байдалд судалсан байна. Судлаачид мөн оролцогчдын сэтгэлийн хямрал, түгшүүр, бухимдлын түвшнийг үнэлжээ.

Кофенд дурлагсдын тархины зарим хэсгүүдийн хоорондох функционал холболт бага байгааг fMRI-ийн өгөгдөлд хийсэн дүн шинжилгээ харуулсан байна. Эдгээр нь хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг хянах үүрэгтэй хэсгүүд аж. Өөрөөр хэлбэл эрдэмтэд судалгаагаараа кофе уудаг хүмүүс анхаарлаа сайн төвлөрүүлж, хөдөлгөөнөө илүү сайн хянадаг гэдэг дүгнэлтийг хийжээ. Ийм нөлөө кофе огт уудаггүй хүмүүст аяга кофе уусны дараа удалгүй ажиглагдсан байна.

Гэхдээ кофенд дурлагсад үе үе стресст автаж, эрэгтэйчүүдэд нь сэтгэлийн түгшүүр нэмэгдэж байгсныг судлаачид анзаарчээ.


Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.