Алдартай оддыг “Инстаграм” ашиглан дээрэмддэг моод

Reels_IOSX_3

Италийн Милан хотын дээрэмчид хотынхоо чинээлэг оршин суугчдын мэдээллийг «Инстаграм» хуудсан дахь танилцуулгаас нь судлаад дараа нь тэдний орон байрыг дээрэмдэх төлөвлөгөө гаргасан тухай яриа интернетийг шуугиулж байна.

Орчин үеийн хэллэгээр “Сошиал” буюу олон нийтийн сүлжээнд таны нийтлэсэн фото зургуудын тусламжтайгаар таны хаана амьдардаг, хэзээ гэртээ харих зэргийг чинь судлаад танд ямар нэгэн муу зүйл хийх “хорон санаатнууд” өнөө цагт бий болжээ.

Милан хотоос гаралтай “Акробатчин хулгайчид” гэх бүлэг дээрэмчид өөрсдийн “өгөөш”-өө тэдний «Инстаграм» хуудсаар нь дамжуулан сайтар судалсны үндсэн дээр гэмт хэрэг үйлддэг байсан талаар “Би-Би-Си” (ВВС) агентлаг прокурорын байгууллагын мэдээллээс иш татан мэдээллээ.

Бүлэг дээрэмчид олон давхар барилгын гадна ханаар хэрхэн дээш авирч байгаа нь хяналтын камерт бичигдсэн тул тэднийг ийнхүү “Акробатчин хулгайчид” гэх болжээ.

Дээрэмчдийн тонохоор онилсон “бай” нь Милан хотын алдартай, баян чинээлэг оршин суугчид байжээ. Тодруулбал, телевизийн алдартай хөтлөгч болон хөлбөмбөгчин дээрэмчдийн хараанд өртжээ.

Гэмт этгээдүүд хохирогчдын интернет хуудсан дахь профайл буюу хувийн танилцуулга мэдээлэл, гэрэл зургууд, тухайн цагт хаана байгаа зэрэг байршлыг нь судалж байгаад хаана амьдардаг, гэр нь эзгүй байгаа эсэхийг нь олт тогтоогоод гэмт хэргээ үйлдэхээр төлөвлөсөн байна.

«Инстаграм» хуудсан дахь хаяг байршлаас гадна нийтэлсэн гэрэл зургуудаас нь зурагны цаадах байшин, цонх зэргийн хэлбэр дүрсээр нь чухам хаана байгааг нь судалсан байгаа юм.

Энэ мэтээр бүлэг дээрэмчид хохирогчийг эзгүйд нь орон байр луу нь нэвтэрч хулгай дээрэм хийхээр төлөвлөгөө боловсруулсан аж.

“Акробатчин хулгайчид” анхны дээрмээ 2020 оны зургаадугаар сарын 6-нд үйлдсэн байна. Тухайн үед тэд телевизийн хөтлөгчийн гэрээс 150 мянган еврогийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан байна. Үнэт эдлэлүүд, брэндийн цүнхнүүд, мөн “Rolex” брэндийн оригинал бугуйн цаг зэргийг хулгайлсан аж.

Үүнээс хагас жилийн дараа буюу 2020 оны 12 дугаар сард дахин Леоттагийн хуучин сүйт бүсгүйн гэрт нь нэвтрэн орсон байна.

Олны танил алдартай хүмүүс энэ мэтээр олон нийтийн сүлжээг ашиглан өөрсдийн нэр хүндээ улам өсгөх, хандалт авах зорилгоор «Инстаграм» зэрэг хуудсанд өөрсдийн зураг, бичлэг оруулан “лайв” буюу шууд бичлэг хийж өөрийн өдөр тутмын амьдралын хэв маягаа бусдад дэлгэж байгаа нь тэднийг шүтэн бишрэгчид, фэнүүдийн хувьд сонирхолтой боловч нөгөө талаар үүнийг нь буруугаар ашиглах “муу санаатан”-ууд бас байдгийг санахад илүүдэхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдүүдэд өөрийгөө “хорлох” боломж бүү олго.

Байгаа газрынхаа хаяг, нэр зэргийг аль болохоор олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх, байршуулахаар бол илүү няхуур хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Интернет ертөнц орчин үеийн хүмүүсийн хуй амьдралыг ихээхэн өөрчилж байгаа, тиймээс бүгд л бие биенийхээ талаар илүү их мэдээлэлтэй болсон. Ямар ч мэдээлэл нүд ирмэхийн зуур олон мянган хүнд интернетээр дамжин гэрлийн хурдаар хүрч, техник технологийн хөгжил дэвшлийг урагшлуулж байгаа ч эсрэгээрээ энэ нь бас сөрөг үр дагавар дагуулж байгааг онцлох хэрэгтэй.

Тиймээс, олон нийтийн сүлжээнд заавал дагаж мөрдөх ёстой тодорхой журам байдаг аж.

Ямар ч тохиолдолд амьдардаг гэрийнхээ зураг, өдөр тутмынхаа нарийн ширийн дэглэм, цагийн хуваарийг тодорхой хэлж, нийтэлж болохгүй. Анхаарал болгоомжтой хандах нь таныг болон таны гэр бүлийг аюул эрсдэлээс хамгаална гэдгийг санаж “сельфи”, “лайв” хийх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд, ажил төрөл болон амьдрал ахуйдаа үнэхээр мундаг амжилттай яваа хүмүүсийн дийлэнхи ихэнхи нь хувийн амьдралаа бусдад төдийлөн “гайхуулдаггүй” гэсэн судалгаа байдагийг ч шинжээчид онцолж байгаа юм.

Энэ мэтээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан оддыг, баячуудыг дээрэмдэх “моод” дэлгэрэх магадлал өндөр байгааг цагдаа нар анхааруулж байна.

О.АНАР

EGUUR.MN 


Алдартай оддыг “Инстаграм” ашиглан дээрэмддэг моод
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.