Ц.Анударь: Багштай явж байсан бол арай илүү байх байлаа

e0jte

Токио 2020 олимпийн буудлагын спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 м төрөл өнөөдөр /2021.07.25/ 08.00 цагаас эхэлсэн. Энэхүү төрөлд Монгол Улсаа төлөөлөн МУГТ О.Гүндэгмаа болон Ц.Анударь нар өрсөлдөж, Ц.Анударь 576 оноотой 9-р байр, О.Гүндэгмаа 568 оноотой 30-р байр эзлэв.

Ц.Анударийн хувьд  ердөө ганцхан оноогоор финалд шалгарах боломжгүй болсон юм.

Анхны олимпдоо оролцож буй Ц.Анударь “Энэ удаагийн олимпод хүмүүс сайн буудлаа. Миний хувьд өөрийгөө сайн буудсан гэж бодож байна. Миний контрол ч нэлээн өндөр нэгдүгээрт явж байсан тамирчнаас нэг контрол дутуу байлаа. Сүүлийн 2,3 сумыг л алдчихлаа. Багшгүй явж байсныг ч хэлэх үү, өөрийгөө хэдэд явж байсныг харсангүй. Гараад ирсэн чинь л есдүгээр байраар таслуулчихсан байсан. Ер нь бол багштай явсан бол зүгээр байлаа. Миний шүтдэг дэлхий, олимпийн аваргууд, том тамирчидтай хамт буудна гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсын нэрийг өндөрт гаргах хүсэлтэй. Энэ удаагийн эхний төрөлдөө анхны олимп байсан болохоор туршлага дутчихлаа.” гэлээ.


Ц.Анударь: Багштай явж байсан бол арай илүү байх байлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.