2022-06-29 04:46
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн охин Г.Соёл-Эрдэнэ: Миний ээж биднийхээ олимпын аварга юм шүү дээ

munkhzul munkhzul
2021-07-26
0 0
0

221904999_2662597117372301_4135381144897983043_n

Олимпын буудлагын спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат өнөөдөр өглөө болсон. Энэ шатанд 53 тамирчин цэц сорьсны хоёр нь Монголын мэргэн бууч байв. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагссан. Тэрбээр долдугаар сарын 29-нд спорт гар бууны 25 метрийн зайд өрсөлдөнө.

Харин долоо дахь олимпдоо цэц сорьж буй Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 568 оноо авч 30 дугаар байрт жагссан билээ. Түүний хувьд энэ сарын 30-ны баасан гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд цэц сорих юм.

Түүнчлэн өнөөдөр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн охин Г.Соёл-Эрдэнэ өөрийн цахим хаягтаа дараах сэтгэгдлийг бичсэнийг хүргэж байна.


        Тэрбээр “Миний ээж биднийхээ олимпын аварга юм шүү дээ. Тэмцээн нь дуусаагүй байгаа ба түүнийгээ ч ээж минь батлан харуулах болно гэдэгт итгэлтэй байна.

Энэхүү их наадмаас медаль хүртсэн нь л мундаг тамирчин гэгддэг бол үгүй юм. Оролцож буй тамирчид нь өөрсдөө Ялагчид нь юм. Эрхийг нь авах гэж ямар их хөдөлмөр, хөлс, зүтгэл гардаг гэдгийг тамирчдын ар гэрийнхэн, ойр дотнынх нь хүмүүс л мэдэж, хүндэлдэг нь харамсалтай.

Хүмүүний их наадамд оролцохоор явсан тамирчдаа медаль авсан ч, алдсан ч дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Хэдий ээж минь бидэн шиг бусдын үгэнд анхаарал хандуулдаггүй ч, үр хүүхдүүд бидэнд та бүхний бичиж буй энэ муухай сөрөг үгс маш эмзэг байдаг юм. Өчнөөн зуу зуун тэмцээний дараах сонингийн гарчиг, веб сайтуудын мэдээллүүдийн гарчгуудыг уншихад л, ээжийнхээ өмнөөс даанч их гомдох юм даа. Ээж минь ийм үгсийг хүртэх гэж өдий болтол Алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсаар ирээгүй билээ. Амжилт гаргасан ч, гаргаагүй ч, тэмцээнд оролцоод ирж л байгаа бол, тэр нь амжилт юм. Тамирчдаа битгий ялгаварлаач.

Миний ээж О.Гүндэгмаа энэхүү их наадамд долоо дахь удаагаа оролцож буй нь бид бүхний бахархал билээ. Ээж минь олон ч тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа 30-иад жил дуурсгаж ирлээ. Ээж минь медаль хүртэн ирэх бүртээ та бүхний бахархалт сайхан тамирчин, харин медалийн тавцанд зогсолгүй ирэх бүрт хэлж болох бүхий л муу муухайгаар хэлэх юм. Харин бидний хувьд, ээж минь, хамгийн шилдэг тамирчин, супер ээж.

Миний ээж, охиноо төрүүлээд удаагүй нялх биетэй байхаасаа л маш их тэвчээр, хөдөлмөр гарган, анхны олимпдоо 1996 онд оролцсон бөгөөд тэр цагаас хойш, өнөөдрийг хүртэл зүтгэсээр л байна. Төдийгөөс өдий хүртэлх хугацаанд, ээжийн минь амьдралд, аавыгаа алдахаас эхлээд амьдралын хатуу тойролгүй дайраад өнгөрсөн ч, ээж минь зорьсон зорилгоосоо буцалгүй хөдөлмөрлөсөөр та бүхний хүсэн хүлээсэн мөнгөн медалийг 2008 оны Бээжингийн олимпоос хүртэж байсан.

Олимп хэмээх энэхүү их наадам, зөвхөн ээжийн минь амьдралд чухал байхаас гадна, миний амьдралын бүхий л чухал цаг үестэй минь давхцаж, тэр бүрт, ээж минь хажууд байж амждаггүй байлаа. Анх уншиж сурахад минь ч тухтайхан заах цаг наргүй үүрийн бүрийгээс, үдшийн харанхуй болтол бэлтгэл хийж, Үсэглэлийн баяр, арван жилийн хонхны баяр, их сургуулийн төгсөлтийн баяр, магистраа хамгаалахад минь хүртэл хажууд минь биш, Олимпын бэлтгэлд, хээр, хөдөөгүүр л байдаг байлаа. Эх орныхоо төлөө зориулах сэтгэл, өвөөгийн минь хүслийг гүйцээх гэж энэ олон жил ээж минь өвдөх ч завгүй бэлтгэж, тодорхой хэмжээний амжилтуудыг гаргасаар ирсэн. Ард түмнийгээ ч баярлуулсаар ирсэн.

Миний санахын ээжийг минь оролцсон тэмцээн бүхнээс медаль хүртэхэд чинээлэг улсууд иргэнээ болгох санал тавьж л байсан. Ээж минь тэр бүрт, сэтгэл зүрх, тангаргаа өргөсөн Монгол Улсдаа л зүтгэнэ хэмээн, бэлтгэл хийдэг газар нь гадаа бие засах газартай байсан ч, эх орноо л хэмээн зүтгэсээр ирсэн.  Монгол Улсаас дэлхийн тавцанд гарч буй тамирчид ямар их зүйлийг давдаг гээч. Маш их хөдөлмөр, хөлс, зүтгэл.

Гурван бяцхан дүү нар минь ч мөн адил. Ээжийгээ гэртээ байгаасай л гэж хүссээр өсч яваа. Гэхдээ хүүхдүүд бид ингэж өсөж, өдий хүрсэндээ огтхон ч ундууцаж байсангүй ээ. Эсрэгээрээ бид харин ч азтай санагддаг. Хүн болгоны хүүхэд насанд заяагаад баймгүй, сонирхолтой мэт. Бидний тооллогоор дөрөв, дөрвөн жил тоолсоор, их наадмыг хүлээсээр би ч насанд хүрээд, тусдаа гарах болсон байна. Энэхүү хугацаанд, ээж минь бидний ирээдүйн замыг амжилтаараа гэрэлтүүлсээр бид өнөөдөр, хэний ч хүүхдүүдээс дутахгүй их хайранд, амжилтанд, аз жаргалд өдий хүрлээ. Хүмүүс магадгүй хажууд нь байхгүй байж яаж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг юм гэдэг, ээж минь биднийгээ ухаалаг, хурц үгс, үйлдлээрээ хүмүүжүүлсээр ирсэн. Ер нь тамирчин хүний хүүхдүүд цаанаасаа л дагаад сахилга бат (discipline), эмх журамтай өсчихдөг мэт санагддаг.

Миний дээр дурдсан бол миний ээжийн хувийн амьдралын жижигхэн хэсэг нь. Хэдийгээр ээж минь их завгүй хүн ч гэлээ, тэмцээн дуусаж, завсарлага авахаараа үр хүүхдүүддээ хамгийн сайн, халамжтай, мундаг ээж. Зав л гарвал хүүхдүүд бидэндээ байгалийн сайхныг үзүүлж, олон ч зүйлс зааж, сургаж, зав л гарвал чамин гоё зүйлс хийгээд суучихдаг, Ээжид минь хийж чадахгүй хоол, хийж чадахгүй ажил гэж бараг байхгүй. Ёстой жинхэнэ Эмэгтэй Супер баатар гэдэг нь байхдаа.

Ийм учир, ээжийг минь болоод бусад 42 тамирчинг медальтай ч, медальгүй ч ирсэн битгий муу муухай үгс шидээрэй.  Түүний оронд дараагийн тэмцээндээ ялалт байгуулахыг хүсэж урмын үгсээ харамгүй хайрлаарай. Тамирчин хүн хэдий тэвчээртэй ч, тэр тэвчээр бас хязгаартай билээ” гэжээ.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ
Оддын амьдрал

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

munkhzul
2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА
Оддын амьдрал

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

munkhzul
2022-06-28
Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ
Оддын амьдрал

Брэд Питт Франц дахь эдлэн газраасаа нэг жилийн турш АЛТ хайжээ

munkhzul
2022-06-27
Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ
Оддын амьдрал

Найз залуугаасаа салсан Кендалл Женнер нүцгэн зургаа ДЭЛГЭВ

munkhzul
2022-06-27
Жүжигчин Жан На Рагийн нууцлаг нөхөр
Оддын амьдрал

Жүжигчин Жан На Рагийн нууцлаг нөхөр

munkhzul
2022-06-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

Эрчүүдийн цэвэршилтийн талаарх ойлголтууд
Зөвлөгөө

Эрчүүдийн цэвэршилтийн талаарх ойлголтууд

2014-10-24
Хувцасны шүүгээгээ хэрхэн бүрдүүлэх вэ?
Зөвлөгөө

Хувцасны шүүгээгээ хэрхэн бүрдүүлэх вэ?

2018-03-22
Sweetymotion хамтлагийн зургуудаас

Sweetymotion хамтлагийн зургуудаас

2012-03-03
Монголын рок попын томоохон төлөөлөл А.Мөнгөншагайд гүн эмгэнэл илэрхийлье!
Видео мэдээ

Монголын рок попын томоохон төлөөлөл А.Мөнгөншагайд гүн эмгэнэл илэрхийлье!

2019-09-12
Алдартнуудтай усны дусал мэт адилхан болдог авъяаслаг залуу
Видео мэдээ

Алдартнуудтай усны дусал мэт адилхан болдог авъяаслаг залуу

2014-10-15
Эммийн авардсын шагналыг Монгол эмэгтэй хүртлээ
Мэдээ

Эммийн авардсын шагналыг Монгол эмэгтэй хүртлээ

2014-05-01
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In