ТАЛАРХАЛ ДҮҮРЭН ТОКИО-2020: ХААН Банкны талархлын бэлгийг авах эхний 30 харилцагчийн нэрс тодорлоо

98a7ab310f8c61f015356818ac8112be

ХААН Банк түүхт 30 жилийн ойн талархлын илэрхийлэл болгон нийт харилцагчид дундаасаа 90 харилцагчийг тодруулж iPhone-12 гар утас бэлэглэхээр болсон билээ. Энэхүү талархлын бэлгийг авах Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн эхний 30 харилцагч тодорлоо.

Эдгээр 30 харилцагчтай ХААН Банкны зүгээс албан ёсны сувгуудаар дамжуулан холбогдож, баталгаажуулах болно. Бэлэг авах харилцагчдын нэрстэй ЭНД дарж танилцана уу. Харилцагчдын мэдээллийн нууцлалтай холбогдуулан дансны дугаар, овог нэрийн зарим хэсгийг нууцалсан юм.

ХААН Банкны Баярлалаа нэвтрүүлэг Токио-2020 олимпын наадмын дамжуулалтын үеэр 13 телевизээр олон нийтэд хүрсэн ба “Khan Lottery” програмд бүртгэгдсэн нийт харилцагчдын дансны дугаар дундаас санамсаргүй түүврийн аргаар тодруулсан. Тус програмын найдвартай, аюулгүй ажиллагааг ХААН Банкны дотоод аудит, мэдээллийн технологийн газраас хянаж баталгаажуулсан ба хөндлөнгийн ажиглагчаар Делоитт Онч ХХК (буюу Делоитт Монгол) оролцож, нэвтрүүлгийн явцад харилцагчдын төлөөлөл хяналт тавьсан нь хамгийн шударга шалгаруулалт болохыг илтгэж байлаа. Делоитт Онч ХХК нь Монгол Улсад аудит, баталгаажуулах, татвар, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх компани юм.

ХААН Банк ийнхүү 30 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчдадаа талархал илэрхийлж, Олимпын наадмын үеэр 7-р сарын 25-ны өдрөөс 8-р сарын 8-ны хооронд гурван долоо хоногийн турш 90 iPhone-12 гар утас бэлэглэж байна. Дараагийн 60 харилцагчийн нэг болохыг хүсвэл бидний бэлтгэсэн iPhone-12 гар утастай “ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА” нэвтрүүлгээ хуваарийн дагуу 13 телевизээр тухлан сууж үзээрэй.

ХААН Банкны Баярлалаа нэвтрүүлгийн дамжуулалтын хуваарь:

  • 2021 оны 7-р сарын 25, 15:30 цагаас;
  • 2021 оны 8-р сарын 1, 19:00 цагаас;
  • 2021 оны 8-р сарын 8, 17:00 цагаас.

Олимпын наадмын шууд нэвтрүүлэг дамжуулах ТВ сувгууд:

  • “Боловсрол”, “Ийгл”, UBS, NTV, TV5, TV8, TV9, С1, SBN, ETV, VTV, TM, Star HD

ХААН Банкны харилцагч танд БАЯРЛАЛАА!


ТАЛАРХАЛ ДҮҮРЭН ТОКИО-2020: ХААН Банкны талархлын бэлгийг авах эхний 30 харилцагчийн нэрс тодорлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.