Зууны 100 эмэгтэйн нэг загвар өмсөгч Г.Уранцэцэг

Монголын загварын ертөнцөд 37 насандаа ч гялалзаж буй модель бол Г.Уранцэцэг. Өдгөө хувийн амьдрал зохиогоогүй тэрээр зууны 100 эмэгтэйн нэгээр нэрлэгджээ. Түүний ур чадварыг үнэлж БСШУЯ-наас Соёлын тэргүүний ажилтан цолыг хэдэн жилийн өмнө хүртээж байв.

Тэрээр 12 нас хүртлээ багшийнхаа хамт Германд амьдарч байсан бөгөөд 14 настайдаа анх загварын тайзнаа гарсан энэ бүсгүй загвар өмсөж эхэлсэн үеэсээ л Монголын ирээдүйн топ гэдгээ баталсан гэх. Г.Уранцэцэг 2007 онд “топ модель” өргөмжлөл хүртэж байлаа. Эдүгээ “U models” загварын агентлаг нээн Баянбүрдэд баахан тохижоод авсан ч хаалгаа барьсан. Загварынхан «Модель хүнд байх ёстой төгс төгөлдөр галбир гагцхүү Урнаад л байдаг» хэмээн өгүүлдэг Солонгосын Ганнам дүүргийн Шинсадунд байх “JK” гоо сайхны эмнэлэгт нүүр царайгаа өөрчлүүлэх мэс засалд орж, эрүү болон шанаагаа багасгах, хамраа янзлуулсан.


Ташрамд дуулгахад, Г.Уранцэцэг загвар өмсөгч болох шийдвэрийг өөрөө гаргаагүй ажээ. Түүний ээж дизайнер болох хүсэлтэй, охиноо ч бас загвар зохион бүтээгч болгоно гэж боддог байсан байна. Ээж нь түүнийг цагийг үр ашигтай өнгөрүүлэх сургалтад суухыг санал болгож, 13 настайдаа Шилмэл загварын ордонд орж, дамжаагаа амжилттай төгссөн нь ийм шийдвэрт хүргэсэн байна.

Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуул Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.

TAC.mn


Зууны 100 эмэгтэйн нэг загвар өмсөгч Г.Уранцэцэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.