2022-06-28 22:41
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Ярилцлага Спорт

Н.Төгсцогт: Спорт надад өнөөдрийн байгаа бүх зүйлийг өгсөн

munkhzul munkhzul
2021-07-26
0 0
0

Untitled design (2)-Сайн байна уу? Ид завгүй үеэрээ ярилцах цаг гаргасанд баярлалаа. Таныг удахгүй болох тулаандаа бэлдээд маш завгүй байгаа гэж сонслоо. Бэлтгэл сургуулилт жигдэрсэн үү? Ачаалал ихтэй байна уу?

-Тиймээ, би хоёр сард Монголоос ирснээсээ хойш шаргуу бэлтгэлээ хийж байна. Одоо удахгүй нэгэн том тулаан намайг хүлээж байна. Түүндээ бэлдээд маш завгүй байгаа. Манай клуб дээр яг одоогоор таван мэргэжлийн боксын тамирчин хамт бэлтгэл хийж байгаа. Миний бэлтгэл сургуулилт дээр хоёр дасгалжуулагч тулж ажилладаг. Энэ нь  нэг дасгалжуулагчтайгаа долоо хоногийн хоёр өдөр өглөө, оройдоо хоёр удаа боксын үндсэн бэлтгэл, нөгөө дасгалжуулагч маань мөн хоёр өдөр нь суурь хүчний бэлтгэл хийлгэдэг. Үлдсэн өдрүүдэд нь аль болох хүч тамирын дасгалууд хийж өнгөрүүлдэг. Дасгалжуулагч нар маань тамирчнаа ядраахгүй, аль болох эрч хүчтэй тэнцвэртэй бэлтгэл хийлгэх тал дээр маш их анхаардаг.

-Тэмцээнийхээ талаарх мэдээллээс хуваалцаач. Өрсөлдөгч нь хэн бэ? Таны цаашдын чансаанд ямар нөлөө үзүүлэх бэ?

-Миний 14 дэх тулаан тавдугаар сарын 29-нд болно. Манай холбооноос тухайн үед нь бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. Миний хувьд тэмцээн болгон чухал. Тийм учраас одоогоор бэлтгэлдээ л илүү анхаарч байна. Тэмцээний талаар удахгүй та бүхэнд албан ёсны мэдээллүүд хүрэх байх.

-Та нутагтаа амраад явах хэсэгхэн хугацаандаа “Ментор Хаб” төсөлд оролцоод явсан. Өөрөө Ментор болоод камерын өмнө бүх амжилт, алдаагаа дүгнээд суух ямар байсан бэ ?

-Маш гоё байсан. Туулаад өнгөрсөн зүйлээ ярьсан болохоор сайхан санагдсан. Би өөрөө ч мартсан байсан багынхаа олон дурсамжуудаа санаад, яриад суухад тэр болгонд хамт байсан багынхаа найзтай уулзсан юм шиг мэдрэмж төрж байсан. Өмнө яг ингэж өөрөө бүх тулааныхаа талаар тайлбар хийж, юун дээр алдсан, яагаад амжилттай ялсан гээд өөрийн арга барилаасаа бусадтай хуваалцах боломж олдож байгаагүй юм билээ.

-Тухайлбал ямар арга барил, техникээсээ тайлбарлаж хүргэсэн бэ?

-Тэрийг нэвтрүүлгээс илүү дэлгэрэнгүй үзэх байх аа. Миний хувьд боксын үндсэн бэлтгэлээс илүү бусад сайн тамирчдын тулааны бичлэг ухрааж үзэх их том хичээл болдог. Тэр талаараа нэвтрүүлэгт ярьсан байгаа. Ингэж бичлэг үзэх нь миний төсөөлөх чадварыг илүү хөгжүүлдэг. Одоо ч гэсэн өрсөлдөгчийнхөө техникээс суралцаж өөрийгөө яг тэр тамирчинтай рингэн дээр тулалдаж байгаа мэт төсөөлж, цохилт бүрийг нь өөр дээрээ мэдрэх гэж хичээдэг.  Энэ нь надад маш их тус болдог.  Ер нь өмнөх үеэсээ ч суралцах юм их байдаг шүү.

-Америкт очиж, мэргэжлийн боксчин болсноор таны сурч мэдсэн хамгийн чухал зүйл юу байсан бэ?

-Хүний бие эрхтнүүдийн бүтэц, тэдгээрт шаардлагатай эрүүл зөв хооллолтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн судалж сурсан. Үүнийгээ зөв дасгал сургуулилттай хослуулахад маш өндөр үр дүн үзүүлдэг гэдгийг олж мэдсэн.

Одоо Монголд ч гэсэн энэ талаар маш их хөгжиж байна лээ. Шигшээ багийн тамирчдад тусгайлан арга зүйч нар ажилладаг болсон нь надад сайхан санагдсан.

-Бокс таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ. Ирээдүйн карьераа хэрхэн харж байна?

-Өнөөдрийн надад байгаа энэ амжилт, цол хэргэм бол бүгд агуу спорттой холбоотой. Спорт надад өнөөдрийн байгаа бүх зүйлийг минь өгсөн. Би анх удаа насанд хүрэгчдийн Дэлхийн аваргаас медаль аваад, боксоос маш их урам авсан. Бокс ер нь миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөндөө.

Харин одоо надад ирээдүй  илүү чухал байна. Би зодог тайлах болоогүй. Өшөө илүү хүрэх, харсан оргил байгаа учраас түүндээ илүү тууштай төвлөрч байгаа. Би ямар ч байсан таван жилийн дараа гэхэд төлөвлөж, төсөөлсөн тэр зүйлийнхээ ард гарчихсан байх болов уу.

-Та хэзээ буцаж Монголдоо ирэх бодол байгаа вэ? Нийт хэчнээн тулаан хийсний дараагаар нутагтаа ирэх бол?

-Хэд хэдэн том тулаан намайг хүлээж байгаа. Бүгд л миний хувьд чухал. Харин одоо болох хамгийн ойрын тэмцээндээ илүү анхаарч байна даа. Амжилтаа улам ахиулна л гэж бодож байна.

-Таны оролцсон “Ментор Хаб” төслөөс залуус юу сураасай гэж хүсэж байна вэ?

-Өдийг хүртэлх миний спортын замналд хүнд үеүдэд бууж өгмөөр, больчихмоор өдрүүд олон байсан. Зөвхөн бэлтгэл сургуулилтаас хамаарахгүй. Тэмцээнээс гадна хүний амьдрал л юм чинь бэрхшээлүүд олон тохиолддог байсан. Өглөө босоод л тухайн өдрийн сэтгэл санаа таагүй байх өдрүүд ч бий. Өмнө нь сонирхогчийн боксын тамирчин байхад тэр бүрд анхаарч, хазайлгүй яг зөвхөн Олимпын циклдээ төвлөрч, бэлтгэл сургуулилтаа л хийдэг байсан бол одоо мэргэжлийн боксчин болсноор урдах тэмцээндээ л улайрч байна.

Би юу хэлэх гээд байна вэ гэвэл амьдралд юу ч тохиолдсон гол нь өөрөө өөртөө үнэнч байж, урдаа тавьсан зорилгоосоо хазайхгүй байх л хамгийн чухал. Хүн болгон спортынх биш учраас хэн юу ч хийдэг байсан бай тэр хийж байгаа зүйлдээ л тууштайгаар зүтгээсэй л гэж хүсэж байна.

Зарим үед амжилт, бэрхшээл хоёр ойрхон зөрж өнгөрдөг. Хүнд хэцүү  байна гэдгээ анзаараагүй туулаад өнгөрсөн үе ч байдаг…

-Цаг гаргаж ярилцсанд маш их баярлалаа. Таны ирэх тулаануудад амжилт хүсье. Хүссэн бүх амжилтдаа хүрээд ирээрэй.

-Та нарт бас баярлалаа. Амжилт хүсье.

Сэтгүүлч Л.ДОЛГОРМАА

https://news.zindaa.mn/3pal

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ
Оддын амьдрал

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

munkhzul
2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА
Оддын амьдрал

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

munkhzul
2022-06-28
@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

@PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-27
Ө.Уянга: “Яг түүн шиг” шоунд орсноор ард түмнийхээ хайранд өлгийдүүлж байна
Урлаг

Ө.Уянга: “Яг түүн шиг” шоунд орсноор ард түмнийхээ хайранд өлгийдүүлж байна

munkhzul
2022-06-27
Жүжигчин Жан На Рагийн нууцлаг нөхөр
Оддын амьдрал

Жүжигчин Жан На Рагийн нууцлаг нөхөр

munkhzul
2022-06-27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм худалдаалж байсныг таслан зогсоолоо
Мэдээ

Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм худалдаалж байсныг таслан зогсоолоо

2020-10-27
Шивсэн юм шиг л сайхан хөмсөгтэй болохын тулд
Гоо сайхан

Шивсэн юм шиг л сайхан хөмсөгтэй болохын тулд

2019-01-02
Ганбууш: Би Нараад юм өгдөггүй ээ
Хүмүүс

Ганбууш: Би Нараад юм өгдөггүй ээ

2013-06-11
Шанхайн “Disneyland” нээгджээ
Гадаад мэдээ

Шанхайн “Disneyland” нээгджээ

2020-05-12
ЗӨВХӨН ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ДУРЛАСАН ЗАЛУУГИЙН ГАРГАДАГ 7 ҮЙЛДЭЛ: ТҮҮНД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭВЭЛ, ТЭР ТАНЫГ ХЭЗЭЭ Ч ОРХИХГҮЙ!
Хайр&секс

ЗӨВХӨН ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ДУРЛАСАН ЗАЛУУГИЙН ГАРГАДАГ 7 ҮЙЛДЭЛ: ТҮҮНД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭВЭЛ, ТЭР ТАНЫГ ХЭЗЭЭ Ч ОРХИХГҮЙ!

2019-04-30
Хувийн захидлыг нь нийтэлсэн сонинг Меган Маркл шүүхэд өгчээ
Оддын амьдрал

Хувийн захидлыг нь нийтэлсэн сонинг Меган Маркл шүүхэд өгчээ

2019-10-02
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In