Ч.Ундралын залуу нөхөр САЙН ААВ байгаагийнхаа учрыг тайлбарлав

Хөтлөгч, жүжигчин Ч.Ундрал өдгөө 41 настай ч өөрөөсөө 10 насаар дүү залууг хоёр дахь ханиараа сонгож, хамт амьдрах болсон. Улмаар түүнд Дагийнаа хэмээх хөөрхөн охин төрүүлж өгсөн.

Харин түүний залуу нөхөр Ч.Ундралын анхны нөхрөөс төрсөн Хабул хүүд өөрийнхөө хүү шиг ханддаг нь олны анхаарлыг татдаг. Энэ талаар ч шар хэвлэлүүд бичиж эхэлсэн. Тэгвэл “Хит” хөгжмийн сувгийн хөтлөгч Давааням агсны ганц хүү гэгддэг тэрээр өөрийн цахим хуудаснаа өөрийнхөө бага насны дурсамж, үзэл бодлоо бичжээ.


Тэрээр “Намайг сайн аав байгаад баярлалаа гэж олон хүн бичих боллоо. Би өөрөө аавтайгаа ойр өсөөгүй. Бага байхдаа аавтайгаа хамт байгаа хүүхдүүд хараад цагаан атаархал төрдөг байлаа. Тиймээс хүүхэдтэй болвол хэзээ ч ганцаардуулахгүй гэж өөртөө амалсан. Яахав дурлал, хайр, шохоорхлоо ялгахгүй нялх үрсээ битгий гомдоогоорой. Ялихгүй юмнаас болж битгий салаарай. 5 минутын зугаанаас болж чамайг гэсэн үрээ битгий гомдоогоорой. Энэ нийгэмд би сайн аав шиг харагдаж байгаа нь харамсмаар – аав байх чинь уг нь зүгээр л чиний үүрэг шүү дээ” гэжээ.

https://tac.mn/post/78397


Ч.Ундралын залуу нөхөр САЙН ААВ байгаагийнхаа учрыг тайлбарлав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.