Тахианы махан шорлог

2wi8r

Тахианы шорлог

Орц:

- Тахианы цээж мах 800 гр

- Оливын тос 50 гр

- Цэвэр лемоны жүүс (жимсээрээ 1 ширхэг байж болно)

- Сармис 8 хумс

- Орегано (амталгаагаар)

- Розмари (амталгаагаар)

- Давс ба хар перец (амталгаагаар)

- Улаан сонгино 1/2

 Хийх арга:

Тахианы цээж махаа сайтар гэсгээж шорлох хэмжээгээр хэрчиж хувинд хийнэ. Махан дээрээсээ оливын тосоо асгаж, сармис сонгиноо мөн жижиглэн хэрчиж хийх бөгөөд нимбэгээ таллаж хуваан цэвэр шүүсийг шахаж цацна. Махаа нимбэгний шүүсэндээ дэвтээж базаж өгөөд дээрээс нь бусад амтлагчуудаа хийж сайтар хольж хутгана. Энэхүү амталгаа нь элдэв хурц амтгүй, маш амттай болдог бөгөөд их яарсан үед ч амт нь сайн шингэж өгдөг. Амжталсан махаа хувиндаа амсарыг нь хүнсний скочоор битүүлж амтыг нь шингээхийн тулд хамгийн багадаа 20 минутаас 24 цаг хүртэл амраах шаардлагатай.

 Хурдан бөгөөд амттай жороо хадгалаад аваарай!

Эх сурвалж: Goodmom

Тахианы махан шорлог
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.