Бие давхар үеийн “амтат” 3 байрлал

321648_2200-732x549

Эмч онцгойлон анхаараалуугүй л бол бие давхар үед ч сексийг хорих хэрэггүй. Хүүхэд төрөөд эхний саруудад хайртдаа анхаарал хандуулах чинь багасч болзошгүй учраас хоёулхнаа байх цагийг гарздахаас зайлсхийх нь зөв шүү дээ.

Бие давхар үед гормоны өөрчлөлтөөс шалтгаалан сексийг илүү ихээр хүсэх ч үе бий. Энэ үеэр эмэгтэй хүнээс их хэмжээний окситоцин ялгардаг болохоор хүүхдийн эрүүл өсөх үйл явцад сайнаар нөлөөлж, ээжийг нь стресс, ядаргаанаас хамгаалдаг. Зарим тохиолдолд жирэмсэн биш байх үеэсээ ч илүү таашаал авах нь бий.

1. Халбаган байрлал
Хэрхэн хийх: Хажуу талаараа хэвтээд, эрэгтэй нь ард талаас нь хийнэ.
Энэ байрлал нь эрэгтэй бэлэг эрхтэнг хэт гүнзгий орохоос сэргийлдэг ба умайн хүзүү эмзэг мэдрэмтгий байгаа ээжүүдэд илүү тохиромжтой. Хэвлий, тааз хэсгүүдэд ачаалал өгөхгүй бөгөөд эрэгтэй нь гараараа бүсгүйгээ илж таалах боломжийг мөн олгоно.

2. Буйдангийн байрлал
Хэрхэн хийх: Эрэгтэй нь буйдан дээр сууж, эмэгтэй нь урагшаа харан дээр нь сууна. Эрэгтэй нь тааз хэсгээр гараа байрлуулж, бүсгүйнхээ хөдөлгөөнд дэмжлэг үзүүлнэ.
Энэ байрлал бие давхар эмэгтэйчүүдэд давуу талтай. Тэд хэр хурдан болон хэр гүнзгий хийхээ өөрсдөө шийддэг. Боломжтой бол любрикант буюу зориулалтын тос хэрэглэвэл сайн.

3. “Залхуу” буюу хайчин байрлал
Хэрхэн хийх: Бие бие рүүгээ харж, эсрэг байрлалаар хэвтэнэ. Хоёулаа нуруугаараа хэвтэх бөгөөд хөлөө хайч маягаар хооронд нь солбиж өгнө. Бага зэрэг тухгүй байвал зөөлөн дэр ашиглаад нуруу, толгой хэсгээр ивж өгч болно.
Нуруун дээрээ гол ачааллаа өгсөн учраас хоёуланд нь ачаалал багатай. Мөн эмэгтэй өөрийнх нь биеийн тав тухыг хангах бүрэн боломжтой.

Бие давхар үеийн “амтат” 3 байрлал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.