Стресс бидний биеийг яаж балладаг вэ?

common-physical-symptoms-of-hidden-stress

“Стресс…яагаав дээ? Оюуны ачаалал, бачуурал, хүн яагаав уурлаж бухимддаг ш дээ? Стресс, стресс, стресс…!”

Ингэж айхтар стресстдэг л болчихгүй юм шүү, тэ? Стресс ёстой хөгийн. Чиний энергийг сорж, бэлтгэл хийх урам зоригийг чинь унагааж, сексийн хүслийг чинь ч бууруулдаг. Уур бухимдлаас үүдэлтэй түрхэн зуурын стресс биднийг дургүй хүргэсэн юмнуудыг “будаа болгох”-д тусалдаг л даа. Тэгээд аяндаа амархан намжчихдаг. Харин удаан хугацааны турш шаналгадаг сэтгэл хямралын шинжтэй юм уу өдөр тутмын үйл хэргээс үүссэн стресс нь бидний оюун ухаан, бие махбодид тун муугаар нөлөөлдөг байна.

Стресс чамайг сульдаадаг
Байнгын түгшүүр бидний шөнийн нойрноос хумслах нь мэдээж. Үүний зэрэгцээ сэтгэлийн зовлон нь бидний тархинаас кортисол хэмээх гормоныг ялгаруулдаг. Энэ тусч гормон нь зүрхний цохилтыг чинь хурдасгаж, тархийг хүчилтөрөгчөөр хангаснаар биеийг стресстэйгээ тэмцэх нэмэлт энергиэр хангадаг. Гэхдээ удаан хугацаанд, байнгын стресст автвал харин ч эсрэгээрээ тархи өөрийн ялгаруулах кортисолынхоо хэмжээг хязгаарлаж, чамд бүтэн өдөржингөө ядрангуй, ор харагдвал унаад өгмөөр мэдрэмж төрүүлдэг. Долоо хоногт гурван цаг дасгал хийвэл энэ гормоныг хэвийн түвшинд нь барьдаг байна. Хөдөлгөөн хийдэг хүмүүс амьдралын хэцүү нөхцлүүдийг ч амархан давдгийн шалтгаан энэ. Одоо тэгэхээр бүгдээрээ хөдлөөд байж дээ.

Стресс чиний сексийн хүслийг бусниулдаг
Ухаан санаа шал өөр газарт байхад түүний халуухан үнсэлтэнд ч төвлөрч чаддаггүй. Стресс ор хөнжлийн амьдралд чинь тэрнээс өөрөөр ч бас оролцдог аж. Байнгын стресс нь биеийн эстрогений түвшинг бууруулж, яаж ч оролдуулсан тэр доор “норохгүй” байхад нөлөөлдөг. Тиймээс стресстэй үедээ энэ шинж тэмдгийг бууруулахын тулд дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүдээс аль болох зайлсхийгээрэй.

Стресс өтгөн хатаадаг
Гэдсэнд чинь гацчихаад байгаа зүйл стрессээс ч үүдэлтэй байх магадлалтай. Ужиг стресс нь бамбай булчирхайн гормонуудад нөлөөлж, бодисын солилцоог чинь өөрчилдөг. Хэрвээ бамбай булчирхайн гормонууд “замаа алдвал” өтгөн хатах магадлалтай. Хэрвээ энэ шинж тэмдэг ажиглагдвал хөдөлгөөн хийж, ус их ууж, эслэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Стресс нүүрэн дээр чинь “айл буулгадаг”
Энэ амьдралаас зугтаачихмаар санагдах үед андроген нэртэй бэлгийн гормоны ялгарал огцом нэмэгдэж, гэнэт их хэмжээний батга гарахад нөлөөлдөг. Батганаас гадна, арьсан дээр биржрүү ч гарч магадгүй. Сэтгэл зовнил нь дархлааны системийг сулруулдаг.

Стресс чамайг мартамхай болгодог
Хайрладаг хүнд нь аюул занал тохиолдохыг мэдсэнээс үүдэлтэй айдас, сэтгэл өвдөлт бүхий стресс нь тархины дурсамжууд хадгалагддаг хэсэгт гэнэтийн өндөр нөлөө үзүүлж, агшаадаг. Ой санамжийн хэсэг агшсанаар тодорхой хугацааг, баримтуудыг, болсон үйл явдлуудыг санахдаа муу болно. Мөн шинэ дурсамжууд нэмж хадгалагдахад хүндрэлтэй болгоно. Муухай байгаа биз?

Стресс жин нэмдэг
Кентукигийн Их Сургуулийн хийсэн судалгаагаар хоолны дэглэмээ стресс-менежментийн арга барилтай хослуулсан хүмүүс жингээ хасахдаа хурдтай байдаг нь тогтоогджээ. Стресс, жин хоёрын холбоо нь хоолны дуршил дээр тогтдог. Зарим хүн стресстэй үедээ дутагдаж байгаа эрч хүчээ хоолноос олж авахын тулд, мөн амаа завгүй байлгавал юм бодох нь арай багасах юм шиг боддогоосоо болж өөрөө ч мэдэлгүй зогсоо зайгүй иддэг. Харин зарим хүн стресст орсон үедээ хоолноос гарч, огцом турах нь ч бий. Мөн архаг ядаргаатай бүсгүйчүүдийн бие өөх тос, нүүр усыг өөрөөр задалдаг тухай ч зарим шинжлэх ухаанчид нотолдог.

 


Стресс бидний биеийг яаж балладаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.