Хувцасны шүүгээн дэх бяцхан “заль”- ууд

Угаахаар л суначихаад байдаг ноолууран цамц, хар зураас болчихсон лакан туфли, энгэсэгний толботой цагаан цамцаа яахаа мэдэхгүй байгаа бол доорх аргуудыг туршаарай.

1. Аль нэг тийш нь сунаж, унжчих гээд байдаг ноолууран цамцаа зөв хэлбэрийг нь гарган эвхээд уутанд хийж, хөлдөөгчинд хонуулсны дараа өмсөж байгаарай.

2. Зарим жинсэн өмдөнд бага зэргийн эвгүй үнэр орчих тохиолдол бий. тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд гялгар уутанд хийгээд хөлдөөгчинд хонуулаарай.

3. Хэт халуун өдөр их хөлөрснөөс болоод хөлсний толбо үлдчихсэн хувцасыг цэвэрлэхдээ нимбэг эсвэл сода ашиглаарай. Толботой хэсэг дээр бага зэргийн нимбэгний шүүсэн дээр тэнцүү хэмжээтэй ус хийгээд сайтар зүлгэнэ. Хэдэн минут сайн шингэхийг нь хүлээсний дараа цэвэр усаар зайлна. Зайлангуут нойтон байхад нь угаалгын машинд хийж угаагаарай. Харин удчихсан толбон дээр содаар сайтар үрээд усаар зайлж, угаана.

4. Нойтон байх үед нь шүүгээнд эвхэж хийх, үнэртэй бүтээгдэхүүнтэй хадгалснаас болж ямар нэгэн байдлаар эвгүй үнэр шингэсэн хувцасыг архи болон шүршигч ашиглан үнэргүй болгоно. Цэцэг усалдаг жижиг шүршигч саванд архинаас хийгээд хувцсандаа жигд тарааж шүршинэ. Ялангуяа хувцасаа угааж амжихгүй, шууд өмсөхөөр болвол энэ аргыг туршаад үзээрэй. Архи үнэрийг дарахаас гадна бактерыг устгана.

5. Бүсгүйчүүд бид хувцасаа тайлах гэж байгаад шингэн энгэсгээ хүргээд толбо болгох нь их. Харин энэ тохиолдолд нөхрийнхөө сахлын хөөснөөс түрхээд түр хүлээ. Үүний дараа бүлээн усаар сайн угаагаарай.

6. Харин уруулын будгийн толбыг арилгахын тулд үсний спрей ашиглаарай. Толботой хэсэг дээр цацаад 3-5 минут хүлээнэ. Цэвэрхэн салфетка аваад чийгийг нь шингээж аваад бүлээн усаар угаахад толбо арилах болно.

7. Элгэн гутлан дээр хатаж тогтсон толбыг хумсны хуурайгаар цэвэрхэн гэгч нь зөөлнөөр хуурайдаж цэвэрлэнэ.

8. Арьсан гутлаа цас, бороо, ус зэргээс болж муухай болгочихсон бол цагаан цуутай сойзоор сайн үрээд үзээрэй. Хамгийн зөөлөн үстэй сойз сонгох хэрэгтэй шүү.

9. Лакан гутлан дээр үлдсэн хар толбыг вазелин ашиглан арилгах боломжтой.

10. Өнгөө алдаж, бага зэрэг цайрсан гутлыг арчлахад асуудалтай байдаг. Тэр тусмаа тухайн өнгийн гутлын тос олдохгүй байх нь бий. Ийм тохиолдолд чийгшүүлэгч тос, щётка ашиглан өнгөлж болно. Сайтар зүлгэсний дараа өнгө нь сэргээд ирнэ.

11. Удаан хугацаагаар дасгал хийх, халуун цаг агаарт битүү пүүз өмсөхөөр болсон тохиолдолд дотор талд нь хүнсний сода цацаж өгөөрэй. Энэ нь хөлрөлт болон эвгүй үнэр шингэхээс хамгаална.

12. Үдэшлэгт гарахын өмнө лакан гутлаа шил толь цэвэрлэгчээр арчвал гялалзаж, тоос шороо татахаас хамгаалдаг.

13. Хувцас болон ширээний бүтээлэг дээрээ улаан дарс асгачихсан бол тэр хэсэгт нь цагаан дарс асгаад 2-3 минутын дараа хуурай алчуураар хаттал нь арччих. Арчсаны дараа угаавал толбо үлдэхгүй.

14. Хувцас дээр дуссан тосны толбыг аяга таваг угаагч шингэн ашиглан цэвэрлэдэг. Толбон дээрээ шингэнээсээ дусаагаад гараараа зөөлөн илээд 2-3 минут хүлээгээд угаана.

15. Гацаад, сайн гүйхгүй байгаа цахилгаантай бол чих цэвэрлэгч хөвөнд ямар нэгэн төрлийн тос шингээгээд арччихад сайхан болно.

Хувцасны шүүгээн дэх бяцхан “заль”- ууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.