Алив, холигчоо гаргаад ир

Өглөөний цайныхаа жорыг эрч хүч өгөх ундаагаар сэлбэхийг хүсч байгаа бүсгүйчүүд гараа өргө дөө. Тэгвэл чамд холигч болон шинэхэн жимснүүд байхад л хангалттай. Амттай, тэжээллэг, хийхэд хялбар хамгийн чухал нь эрүүл хүйтэн ундаануудыг хийхэд бэлэн үү?

1. Гадил жимсний ундаа
Орц: 2 хүн
Гадил – 1 ширхэг зүсэж бэлдэнэ
Ванилтай иогурт – 170мл
Зөгийн бал – нэг цайны халбага
Цагаан гаа – жижиг амны халбаганы тал
Бүх орцоо хамтад нь хийгээд ундаа болтол нь холигчоор холиод уугаарай. Хоол шингээх, ходоодыг тайвшруулах, толгой сэргээх үйлчилгээтэй юм шүү.
Илчлэг: 157ккал

2. Олон жимст ундаа
Орц: 1 хүн
Иогурт /nonfat/ – 250гр
Гадил – 1 ширхэг
Жүржийн шүүс – 125 гр
Хөлдөөсөн гүзээлзгэнэ – 6 ширхэг
Бүх орцоо нийлүүлээд 20 секунд холигчоор холино. Халбагаар төв хэсэгт цуглуулаад дахин 15 секунд хутгаж өгөөрэй. Өглөөний цайны цагаар уувал өдрийн хоол хүртэл чамайг өлсгөхгүй.
Илчлэг: 300ккал

3. Ханборгоцойн ундаа (Зайрмагт дуртай хүмүүс онцгойлон зориулав)
Орц: 1 хүн
Ванилтай иогурт /nonfat/ – 250 гр
Хөлдөөгчний дөрвөлжин мөс – 6 ширхэг
Хальсыг нь авч жижиглэн хэрчсэн ханборгоцой – 1 ширхэг
Иогурт болон мөсөө холигчинд хийж мөсөө бутартал хутгана. Үүн дээрээ ханборгоцойгоо хийгээд мөсөө элсэн чихэр мэт болох хүртэл хольчиход л болно.
Илчлэг: 283ккал

4. Гүзээлзгэнэ, кивиний хослол
Орц: 4 хүн
Хүйтэн алимны шүүс – 315 гр
Гадил – 1 ширхэг
Киви – 1 ширхэг
Хөлдөөсөн гүзээлзгэнэ – 5 ширхэг
Зөгийн бал – 1 цайны халбага
Бүх орцоо хамтад нь хийгээд ундаа болтол нь холигчоор холино. Энэ ундаа зүрхний үйл ажиллагааг дэмжиж, оюун санааг сэргэлэн байлгах нөлөөтэй.
Илчлэг: 87ккал

5. ГНБ ундаа (Гадил, нэрс, буурцаг)
Орц: 2 хүн
Буурцагны сүү – 310 гр
Хөргөгчинд хадгалсан хагас хөлдүү нэрс – 125 гр
Хөлдөөсөн гадил – 125 гр
Элсэн чихэр – 2 жижиг цайны халбага
Ванил – 1 жижиг цайны халбага
Бүх орцоо хамтад нь хийгээд ундаа болтол нь холигчоор хольж байгаад уугаарай.
Илчлэг: 125ккал

6. Гайхамшигт тарвас
Орц: 2 хүн
Тарвас – жижиг хэмжээтэйгээс 1 ширхэг
Сүү /nonfat/ – 60 гр
Хөлдөөгчний дөрвөлжин мөс – 2 ширхэг
Тарвасныхаа үрийг нь авч, сайтар цэвэрлээд сүүтэйгээ нийлүүлэн холигчид хийгээд 15 секунд холино. Дараа нь мөсөө нэмээд 20 секунд хутгаарай.
Илчлэг: 56ккал

7. Түти Түти
Орц: 2 хүн
Хөлдөөсөн гүзээлзгэнэ – 125 гр
Лаазалсан ханборгоцойн компот – 125 гр
Иогурт – 125 гр
Гадил – 125 гр
Жүржийн шүүс – 125 гр
Бүх орцоо хамтад нь холигчинд хийгээд ундаа болтол нь хутгаж байгаад ууна.
Илчлэг: 140ккал

8. “Гуалиг” ундаа
Орц: 1 хүн
Хөлдөөсөн гүзээлзгэнэ эсвэл бөөрөлзгөнө – 250 гр
Иогурт /nonfat/
Ямар нэгэн жимсний цэвэр шүүс – 125 гр
Бүх орцоо хамтад нь хийгээд ундаа болтол нь холиход л болно.
Илчлэг: 185 ккал

Алив, холигчоо гаргаад ир
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.