Эрүүл, урт үстэй болгох зуршлууд

c573eda67e78ee3c2f47764450e34061

Гоо үзэсгэлэнг сайхнаар нь хадгална гэдэг бүтээхээс илүү хэцүү ч юм шиг. Яагаад хэцүү гэж байна вэ, гэхээр наад зах нь амьдралын эрүүл хэв маяг буюу цоо шинэ зуршлуудыг өөртөө бий болгох хэрэгтэй болдог. Гэсэн хэрнээ түр зуурын ганган хэв маягийг ч бас хүсээд байдаг.

Үсэндээ өдөр бүр халуун индүү, сэнс хэрэглэж гэмтээгээд байхаар үс чинь ургаж өгөхгүй бас хатуураад байгаа юм шиг санагдаад байвал доорх аргуудыг хэрэглэхээс гадна зуршил болгоорой. Тэгвэл хурдан ургахад нь туслахын дээр, эрүүлжээд ирнэ.

1. Өдөрт 6-8 аяга ус уух нь үс, арьсыг чийгшүүлж өөрийнхөөрөө ургахад нь сайнаар нөлөөлнө.
2. Шампуниас гадна ангижруулагч үсний чинь гоо сайхан, эрүүл мэндэд том нөлөөтэй.
Чийгшүүлэх үйлчилгээтэй ангижруулагч хэрэглэхийг эрхэмлэж байгаарай. Үсээ угаасныхаа дараа угаас нь 4-5 см зайтай түрхээд 3-5 минут байлгах хэрэгтэй.
3. Байгалийн гаралтай бодисоор хийгдсэн шампунь хэрэглэхийг хичээвэл сайн. Би хувьдаа Хималая болон Халгай брэндийнхийг хэрэглэдэг. Мөн үсээ өдөр бүр угаах нь өөрийнх нь тослогийг арилган, хуйхыг хуурайшуулдаг муу талтай. Иймд дор хаяж 1 болж өгвөл 2 хоног угаахгүй өнжиж байгаарай.
4. Үсэндээ халуун индүү, хайч хүргэхээсээ өмнө хамгаалалтын цацлага, тос хэрэглэж заншаарай.
5. Уураг ихтэй, жишээлбэл: өндөг, махан төрлийн хүнс нь үсийг бат бэх болгоход тустай.
6. Үсээ салаалсан үед нь цаг алдалгүй доороос нь тайруулж байх хэрэгтэй. Удах тусам салаа дээшлэн газар авч, ургалт нь зогсдог. Үсний мэргэжилтнүүд 6-8 долоо хоног тутамд үсээ бага зэрэг тайруулж байх нь ургалтанд сайн гэж зөвлөдөг.
7. Наргил модны эсвэл чидун жимсний тосыг халааж байгаад хуйхандаа иллэг хийвэл сайн.
8. Мөн өндөгний шараар үсэндээ иллэг хийвэл 10 дахин эрүүл, өнгөлөг болж гайхалтай хурдан ургадаг.
9. Модон самаар үсээ өглөө, оройдоо самнаж, хуйхныхаа цусны эргэлтийг сайжруулж байвал хурдан ургана. Гэхдээ нойтон байхад нь самнах нь үсийг гэмтээдэг гэдгийг санаж байгаа биздээ?
10. Угаасны дараа аль болох өөрөөр нь хатаах хэрэгтэй. Сэнсээр зөвхөн яаралтай үед хатаадаг байхыг хичээгээрэй. Гэхдээ энэ нь өдөр бүр яарч байсан гэдгээр өөрийгөө өмөөрч болно гээгүй юм шүү. Ер нь 7 хоногт 3 – аас илүү удаа сэнс хэрэглэх хэрэггүй.
11. Сонгино буцалгасан усаар үсээ зайлж үзсэн үү? Хурдан ургахад тусладаг юм шүү. Харин үнэрний талаар санаа зовох хэрэггүй. Хүйтэвтэр усаар сайн зайлсны дараа арилчихна. Хэрэв санаа зовоод байвал амралтын өдрөөр хэрэглээд байж болно.
12. Гэртээ зуун наст тарьдаг бол гарын чинь доор үс ургуулдаг шидтэн бэлэн байна гэсэн үг. Зуун настын шүүсийг шинээр нь шахаад нэг ширхэг өндөгтэй хольж хуйхандаа иллэг хийж, 1 цаг ба түүнээс дээш хугацаагаар хуйхандаа байлгаад байвал үс хурдан ургана.
13. Үсээ шампуниар угаасныхаа дараа алимны цууг устай хольсон уусмалаар зайлвал бас хурдан ургадаг.

Тууштай, тэвчээртэй байж чадвал үсээ эрүүлээр, хурдан ургуулах боломж дүүрэн байна. Дээрх аргууд бүгд гарын доорх материалууд ашиглахаар байгааг анзаарсан байх. Амжилт хүсье охид оо.


Эрүүл, урт үстэй болгох зуршлууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.