BTS-ийн гишүүн Жонгүгийн “Decalcomania” дуу албан ёсоор гарахгүй болсонд шүтэн бишрэгчид нь сэтгэл дундуур байна. Хоёр жилийн өмнө дуучин залуу 22 насныхаа төрсөн өдрөөрөө “Decalcomania” дууныхаа урьдчилсан хувилбарыг шүтэн бишрэгчиддээ сонсгож байсан. Тийм ч учраас JJK1 гэж нэрлэгдсэн түүний цомгоор дээрх дууг хүлээн авах тэдний хүлээлт их үүссэн байсан юм.
Харин BTS хамтлагийн “Zoom”-ээр дамжуулан хийсэн цахим фэн уулзалтын үеэр Жонгүг тус дуугаа бүрэн гаргахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Шүтэн бишрэгчдийнх нь нэг энэ талаар асуухад “Decalcomania” дууны твиттерт буй дээрх бичлэгээс өөр бусад хувилбарыг устгасан хэмээн тэрбээр хариулжээ. Гэхдээ өөрөө санаж байгаа учир хэрэв сэргээхээр шийдвэл дахин бүтээж чадна хэмээн мэдэгдсэн байна. Энэ үйл явдалд олон шүтэн бишрэгчид нь харамсаж байгаагаа цахим орчинд нийтэлжээ.
Ташрамд сонирхуулахад, Декалькомания /Decalcomania/ гэдэг нь өндөр температурын тусламжтай цаасан дээр загварчилсан дүрс зургийг биет дээр буулгах арга технологи юм. Үүнийг сюрреалист зураачид өөрийн уран бүтээлдээ түлхүү ашигладаг байна.
Эх сурвалж: koreaboo.com
О.ЭНХЖИН