Бүх бүсгүйчүүдийг өгзөгжүүлэх хөтөлбөр

822cdef1fa309c60c39be3b74a8cdb99

Яг одоо орц руугаа гараад хамгийн дээд давхар руу гүй, тэгээд хамгийн доод давхар руу гэх мэт эхний ээлжинд ганц удаа, маргааш 2 удаа дарааллаад дээш доош гэх мэт өдөр бүр ачааллаа нэмэгдүүлээд гүйчихдэг бол. Гадаадад сурч байсан найз маань өөрөө ч мэдэлгүй өгзөгний булчингаа айхтар хөгжүүлсэн байсан нь цахилгаан шатгүй, өндөр орон сууцнуудад өглөө бүр сонин тарааж гүйдэгтэй нь холбоотой байж гэж надад хэлж байсан юм. Мөн:

- Эрүүл бус хооллолтоос татгалз
Түргэн хоол, бэлэн гоймон идсэн хэрнээ гоё биеийн галбиртай болох талаар бодоод ч хэрэггүй. Дасгалаа хийгээд өгзөгний хэмжээ томорч болох ч целлюлитийг хамтад нь томруулчихна. Өгзөг хэсгийн булчингийн хөгжлийг дэмжихийн тулд аль болох уураг ихтэй хүнс идэж, өдөрт иддэг калорийн хэмжээгээ доод тал нь 500 аар нэмэх хэрэгтэй. Гоё сайхан харагдахад тодорхой хэмжээний хичээл зүтгэл, уйгагүй байдал, тэвчээр хэрэгтэй шүү.

- Зургаа авч хадгал
Сүүлийн үед өмнөх, дараах гэсэн зургууд хаа сайгүй нийтлэгдэх болсныг харсан байх. Тийм зураг хараад би ч гэсэн ингэж чадна гэж бодогдсон биз дээ? Өмнөх, дараах гэсэн хоёрхон зурагны ард маш их хөлс, шантраад бууж өгөхийг хүссэн мөчүүд, түмэн шалтаг тоочоод хойш суумаар өдрүүдийг давж гарсан, өөрийгөө ялсан баатарлаг үйлс нуугдаж байдаг. Тэгэхээр өөртөө болон бусдад урам зориг өгөх үүднээс одоогийн зургаа авч хадгалаарай.

- Дор хаяж 3 сар
Өгзөг гуяны булчинг хөгжүүлэхэд заавал фитнес зааланд очих хэрэггүй л дээ. Хэд хэдэн төрлийн үр дүнтэй дасгал ( Суулт, илжгэн өшиглөлт, хайчин суулт гэх мэт) сурч аваад тогтмол хийгээд байвал гэртээ ч өөрчлөлтийг бүтээж болно. Өмнө хэлсэнчлэн орцондоо ч болно. “За гэртээ хийнэ гэдэг ч худлаа даа” гэж бодож байвал фитнест бүртгүүлээд дор хаяж 3 сар тасралтгүй явахаар тохирч төлбөрөө хий. Төлбөрөө түрүүлээд хийчихвэл эдийн засгийн хүчин зүйлээрээ ч болов өөрийгөө шахаж чадна. Өнөөг хүртэл дотор чинь байгаад л байгаа хүслээ үр дүнг нь гартал биелүүлж чаддаггүй, идэвхигүй байдлыг л өөрчлөх гээд байна шүү дээ. Мөн 3 сарын дараа үр дүн нь харагдахуйц ил болох болохоор дор хаяж гурван сар яв. Тэр болтол бие хөнгөрөх, эрч хүч нэмэгдэх, дасгалдаа яваагүй өдөр нозоорох, чилэх гэх мэт биеийн тамирын дөнгөж амтанд орох үе явагддаг.

- Бусад үед ч зорилгоо бүү март
Хүсэн хүлээж байгаа үр дүндээ илүү хурдан хүрэхийн тулд товлосон цагаасаа бусад үед ч зорилгоо марталгүй өөртэйгөө ажиллаарай. Ажил, гэр, албан байгууллага гээд хаана ч явсан шатаар эсвэл зүгээр л гудмаар алхаж явахдаа зүгээр л нэг сажилж алхах биш, алхам бүрээ мэдэрч, хөлөө чангалан хөлийн улаараа бүтэн гишгэж, хөлөө солбих үедээ өгзөгний булчингаа чангарч байгааг мэдэрч алхаарай. Ялангуяа шатаар өгсөхдөө хөлөө бүтэн гишгэж буюу өсгийн дээрээ жингээ авч алхвал өгзөгний булчинд чинь сайн нөлөөлдөг юм шүү.

Үргэлж хүсэж мөрөөддөг байсан галбиртаа хүрэх алхам хийж эхлэхдээ бэлэн үү? За тэгвэл урагшаа.

Үргэлжлэл бий…


Бүх бүсгүйчүүдийг өгзөгжүүлэх хөтөлбөр
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.