2022-06-27 04:53
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонин хачин

“Бөгжний эзэн” цувралын зураг авалтыг Их Британид хийнэ

nomun nomun
2021-08-13
0 0
0

61161eb6f353d

АНУ-ын “Amazon” компанийн телевиз, киноны бизнес хариуцсан “Amazon Studios” охин компани олон сая ам.долларын өртөг бүхий “Бөгжний эзэн” цувралынхаа зураг авалтыг Шинэ Зеландад хийх шийдвэрээ өөрчилж, Их Британид явуулахаар болжээ.

Нэрийг нь хараахан өгөөгүй байгаа энэхүү зөгнөлт бүтээлд Английн зохиолч Ж.Р.Р Толкины “Хоббит ба бөгжний эзэн” номонд өрнөдгөөс олон мянган жилийн өмнөх үйл явдлуудыг үзүүлэх юм. “Amazon Studios” зураг авалтын талбайгаа өргөтгөх тэргүүтэй төлөвлөгөөнийхөө хүрээнд энэхүү шийдвэрийг гаргаснаа мэдэгджээ.

“Amazon Studios” нь цувралын эхний бүлэгт 465 сая ам.долларыг зарцуулаад байгаа ажээ. Түүнчлэн цаашид дөрвөн бүлгийг хийхээр төлөвлөж буй нь энэхүү цувралыг телевизийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй цуврал болгох төлөвтэй байна.

Шинэ Зеландын үзэсгэлэнт байгальд Оскарын шагналт найруулагч Петр Жексон “Бөгжний эзэн”, “Хоббит” зэрэг кинонуудынхаа зураг авалтыг хийсэн юм. “Amazon”-ы мэдээлснээр, эхний бүлгийн зургийг тус улсад авч дууссаныхаа дараа Их Британид үргэлжлүүлэх ажээ.

Энэхүү шийдвэрийн талаарх мэдэгдэлд, “Amazon Studios” компанийн дэд тэргүүн Вернон Сандерс “Бөгжний эзэн” цувралын агуу аяллын эхлэлийг гайхалтай газар нутагтаа тавиулсан Шинэ Зеландын ард түмэн, Засгийн газрын зочломтой зан, хувь нэмэрт талархал илэрхийлсэн хэмээн бичжээ.

Харин Шинэ Зеландын Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан сайд Стюарт Нэш уг шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. “Миний бие Шинэ Зеландын кино урлагийн салбараар туйлын их бахархдаг. “Amazon”-ы шийдвэр нь манай улсын кино урлагийн салбар болон түүнд хүчин зүтгэж буй хүмүүсийн ур чадвартай ямар ч хамааралгүй юм” гэж тэрбээр мэдэгджээ.

“Бөгжний эзэн” цувралын эхний бүлгийн дэлхий дахины нээлтийг “Amazon Prime Video” стриминг үйлчилгээгээр 2022 оны есдүгээр сарын 22-нд хийхээр товлоод байна. “Amazon Studios”-ын шийдвэр нь Их Британид олон сая ам.долларыг авчрах учир тус улсын кино, телевизийн салбарынхны хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

ShareTweet
nomun

nomun

Холбоотой нийтлэл

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив
Сонин хачин

Хурим дээр эхнэрээ цохисон узбек залуугийн бичлэг шуугиан тарив

nomun
2022-06-16
Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх
Видео мэдээ

Олон унтраалгатай өрөөнд гацсан залуугийн түүх

munkhzul
2022-06-07
Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон
Сонин хачин

Холливудын хамгийн хатуу цензур бол Пентагон

nomun
2022-05-05
Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг
Бусад

Аз жаргалын дааврыг устгадаг долоон хэллэг

nomun
2022-05-05
Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно
Сонин хачин

Эрчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болно

nomun
2022-04-28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Дуранд өртсөн оддын сүүлийн үеийн зурагнууд /Өдөр бүр шинэ/
Гадаад мэдээ

Дуранд өртсөн оддын сүүлийн үеийн зурагнууд /Өдөр бүр шинэ/

2014-07-17
Гудамжинд англи хэл суръя
Зөвлөгөө

Гудамжинд англи хэл суръя

2013-04-18
“Талх чихэр”-ийн хэвийн боов урьдын адил таны сонголт хэвээр байх нь гарцаагүй
Мэдээ

“Талх чихэр”-ийн хэвийн боов урьдын адил таны сонголт хэвээр байх нь гарцаагүй

2019-01-21
Э.Халиун: Ямар ч хувцас дангаараа бол давсгүй хоолтой адил
Урлаг

Э.Халиун: Ямар ч хувцас дангаараа бол давсгүй хоолтой адил

2016-10-04
Бүсгүй та дурласан залуудаа өөрийгөө мэдрүүлмээр байна уу?
Зөвлөгөө

Бүсгүй та дурласан залуудаа өөрийгөө мэдрүүлмээр байна уу?

2014-03-20
Топ О.Ариунзул: Солгой дуулсан бол хүмүүс “Боль, яв, буу” гээд орилох байлгүй
СКАНДАЛ

Топ О.Ариунзул: Солгой дуулсан бол хүмүүс “Боль, яв, буу” гээд орилох байлгүй

2016-02-20
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In