Нөхөртөө бэлэглэх шөнө

6e4e53328ee8e14b8d5bbecb1b3aaebe

Эрчүүдийн хувьд 3 төрлийн анхдагч хэрэгцээ байдаг ба энэ нь:
1. Хүлээн зөвшөөрөгдөх
2. Амттай хоол
3. Мөн гайхалтай секс юм.

Эхний хоёр хэрэгцээ хэзээд өөрчлөгдөхгүй буюу нэгэн хэвийн, тогтмол байдаг бол секс арай өөр. Нас насны онцлогоороо өөрчлөгдөж байдаг. “Секс” гэдэг үгийг эр хүн бүр сонсоод баярлана гэж боддог бол арай ч тийм биш гэсэн үг. Эр хүнийхээ хувьд насанд хүрсэн буюу 30 – аас дээш насны эрчүүд сексийн хувьд “аминчхан шуналтан” байхаа больдог. Нэг үгээр хэлэхэд тэд чамд ч гэсэн таашаал өгөх хэрэгтэй гэдгээ өмнөхөөсөө илүү ухамсарладаг. Аман секс хийж өгөхийг чамаас байнга гуйх биш чамд хйиж өгөхөөр санаачилж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр аль хэдийнэ “жинхэнэ эр хүн” болчихсон залуудаа бэлэглэх шөнө чинь ч өмнөхөөсөө арай өөр байх хэрэгтэй гэсэн үг.

Гэнэтийн угталт:
- Түүнийг ажлаасаа орж ирэхэд нь үүдэн дээр дотуур хувцастай эсвэл огт хувцасгүй (мэдээж та хоёроос өөр хэн ч байхгүй үед шүү дээ) тосож аваад шууд секс хийхээр дайр.
- Эсвэл түүнийг орж ирэнгүүтээ харж болох газар тачаангуй байрлал аваад хэвтчих (мэдээж хамгийн халуухан харагдуулдаг хувцас болох булбарай арьстайгаа л байна шүү)
- Түүнийг чамайг зөөлөн үнсэх биш муурч унамаар ширүүн сексийн эхлэлийг тавиасай гэж хүсвэл орж ирэхэд нь өөрийгөө “эрхлүүлж” байгаад баригд.

Өрнөл:
Түүний бие дээрх өөр нэг G цэгийг илрүүлэх аялалд гар. Шилэн хүзүүний хонхорхой, чихний гэдэс, хөлийн шагайны доод хэсэг, гарын ядам хурууны хоёр захыг нь хэлээрээ үрж болно. Эсвэл түүний “арын хаалга” – ыг аяархан тогш. Төмсөг, хярзанг нь хэлээрээ оролдвол ч гоё юм уу? Бусад үед яах нь чиний мэдэлд.

Харин төгсгөлд нь:
Энэ шөнө бол чиний түүнд барих бэлэг. Тийм болохоор төгсгөлийг мартахын аргагүйгээр тавих хэрэгтэй. Үүний тулд өглөөг сонговол гоё. Чамтай хамт “завгүй шөнө” – ийг өнгөрөөчихөөд тайван гэгч нь унтаж байгаа түүнийгээ сэрээлгүйгээр бахархлыг нь оролдож байгаад аман секс хийж өг.Нэг үгээр хэлбэл түүнд өглөөний амтыг нь бэлэглэ. Энэ нь түүнд гайхалтай мэдрэмж бас сэтгэл ханамжийг өгнө. Сэрээд “хүчээр жаргаачих юмаа” гэж дуу алдах вий!

Энэ долоо хоногийг бүгдээрээ нөхөртөө өгөхөөр тохиролцчихсон болохоор тэдэндээ хайраа илэрхийлээрэй. Үйлдлээрээ бас үгээрээ. Ер нь л бүхлээрээ, өөрөөрөө…


Нөхөртөө бэлэглэх шөнө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.